Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн билээ.
Тухайн хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад өчигдөр /2022.11.28/ буцаажээ.
Ямар шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан болохыг албаны эх сурвалжаас тодруулахад "Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан.
Прокурор хэргийн материал хянаад, “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" гэдгийг хэллээ.
Сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 10-нд иргэн Ч.Маралмаа нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж долоог автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай хоёр охиныг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулж, бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан юм.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021