Монгол Улс энэ сарын 18-24-ний хооронд 6988 автомашин, 1899 чингэлэг нийт 973.4 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Энэ өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн үзүүлэлт аж. Оны эхнээс 26.2 мянган тонн нүүрс гаргаснаар экспорт өмнөх оны мөн үеэс 73 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.
Тайлант хугацаанд 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1.2 мянган тонн зэсийн баяжмал экспортлож өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар нэмэгджээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1078 автомашин, 829 чингэлэг буюу оны эхнээс нийт 4.3 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар багассан байна.
Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.42 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 145.9, зэсийн баяжмал 104.2, төмөр 85, алт 97.1, газрын тос 61, цайр 126.9, хайлуур жонш 49.2 хувь байгаа аж.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021