“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан юм. Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол"-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаас "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал болж буй С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан нэгэн юм.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021