“Суруга”-ийн газраас ургуулсан “Ариг”-ийн хувьцаа буюу А.Гансүх, Б.Баасанцогт нар үүнд яаж холбогддог вэ?

“Суруга”-ийн газраас ургуулсан “Ариг”-ийн хувьцаа буюу А.Гансүх, Б.Баасанцогт нар үүнд яаж холбогддог вэ?

А.ГАНСҮХ, Б.БААСАНЦОГТ НАР “СУРУГА МОНГОЛ”-ИЙН ГАЗАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДЖЭЭ

-А.Гансүхийн дүү А.Ганболд “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. “Эм Жэй Ти” ХХК нь “Монгол корпорейшн” ХХК-ийн 99.81 хувийг эзэмшдэг байна.

-“Монгол корпорейшн” ХХК бол 2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол”-ийн 230 000 мкв газрыг авсан. Өөрөөр хэлбэл, энэ компани  “Суруга Монгол”-ийн “Жапан таун”-ы газрыг хууль бусаар авсан гэх мэдээлэлд хамааралтай.

-А.Гансүх “Жапантаун Монголиа” ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг. Үүгээрээ дамжиж “Монгол корпорейшн” ХХК-ийн үүсгэн байгуулалцсан.

-Мөн “Монгол корпорейшн” ХХК-д Б.Баасанцогт хувь эзэмшдэг.

А.ГАНСҮХ ДҮҮГИЙНХЭЭ КОМПАНИАР ДАМЖУУЛЖ “АРИГ” БАНКНЫ “АСУУДАЛ”-Д ОРОЛЦСОН УУ

“Ариг” банкны хувьцааг хууль бусаар шилжүүлсэн, үгүй гэх мэдээллүүд тал талаас явж байна. А.Гансүхийн дүү А.Ганболдын ихэнх хувийг эзэмшдэг “Монгол корпорейшн” ХХК энэ үйл ажиллагаанд гүнзгий оролцсон байж болзошгүй байна.

Тодруулбал, Б.Эрдэнэбатыг хоригдож байх үед “Ариг” банкны дүрмийн санг 50 тэрбумд хүргэх шаардлага бий болсон байдаг. Үүнийг хийхийн тулд “Инглиш майншн” төсөлд хөрөнгө оруулалт хийх нэрээр А.Гансүхийн дүү А.Ганболдын “Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлсэн байна. “МK Инглиш майншн” ХХК-д байсан 28.3 тэрбум төгрөгийг “Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж “Инглиш майншн” төслийг санхүүжүүлсэн байна.

“Инглиш майншн” нь “Жапан таун” хотхонд байрлалтай англи загварын интерьер, ландшафт бүхий 370 айлын орон сууц, үйлчилгээний төвтэй нийт 7 га талбайд хэрэгжиж буй төсөл юм.

БАНКНЫ ХУВЬ БОЛСОН ТӨСӨЛ ДЭХ “ТАЛ”-УУДЫН ОРОЛЦОО

“Инглиш майншн” төслийг А.Гансүхийн дүү А.Ганболдын “Эм Жэй Ти” ХХК, Ш.Баярсайханы “Номин холдинг”, “Номин реалтор” компаниуд хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Төслийн үнэлгээг 32.8 тэрбум төгрөг гэж тооцсон байна.

Ингэхдээ “Номин”-гоос төслийн бартерт “Ривер Тауэр”-т 2 ширхэг орон сууц, 2 ширхэг дулаан зогсоол, “Блью скай”-д 3 ширхэг орон сууц, 3 ширхэг дулаан зогсоол, 4 ширхэг автомашин өгсөн байна.

“СУРУГА МОНГОЛ”-ИЙН ГАЗРЫН ТОВЧ ТҮҮХ

“Суруга Монгол” хэмээх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2002 онд Монгол Улсад байгуулагдсан. Энэ компани 2005 оноос “Жапан таун” хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Гэхдээ дуусгаж чадаагүй. Захирал нь хэрэгт холбогдож, удалгүй нутаг буцсан.

Түүний дараа “Суруга Монгол”  компанийн дээрх төсөлд зориулж 900 000 мкв газар аваад байв. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “120”-ийн тойргоос зүүн тийшх тэрхүү газар манай нөхдүүдэд шилжсэн байдаг. Одоо тэдгээр газарт хэн хэний, ямар барилгууд сүндэрлэснийг бид мэднэ.

“СУРУГА МОНГОЛ”-ИЙН 900 000 МКВ ГАЗРЫН 433 236 МКВ-ЫГ ИЙМ ХҮМҮҮС ХУВААЖ АВЧЭЭ

Газрын талаарх мэдээллийг хүргэе.

-“Суруга Монгол” ХХК нь 2006 онд 900 000 мкв газартай байсан.

-Нийслэлийн Засаг даргын 2016.4.16-ны А/281 тоот захирамжаар “Моннис интернейшнл” ХХК-д 5851 мкв газрыг олгосон. “Моннис интернейшнл” ХХК-ийн 95хувийг Б.Чулуунбаатар, 5 хувийг Б.Чулуунзориг эзэмшдэг.

-Нийслэлийн Засаг даргын  2017.10.5-ны А/743 тоот захирамжаар Ц.Чинбаярын 100 хувь эзэмшдэг “Суруга инвестмент” ХХК-д 3616 мкв газрыг олгосон.

-2017.10.12-нд “Монгол корпорейшн” ХХК нь 230 000 мкв газрыг авсан. Энэ компанийн 90 хувийг “Эм Жэй Ти” ХХК /5300088/, 10 хувийг Сингапурын “Прайветпроперти азиан”ХХК эзэмшдэг байв. Харин “Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг.

-Нийслэлийн Засаг даргын  2017.10.17-ны А/771 тоот захирамжаар 20 000 мкв газрыг “Суруга пропертиз” ХХК-д олгосон.

-Нийслэлийн Засаг даргын  мөн өдрийн захирамжаар 20 000 мкв газрыг “Суруга партнерс” ХХК-д олгосон.

-Мөн өдрийн захирамжаар “Нью даун таун” ХХК-д 100 000 мкв газрыг олгосон. Тус компанийг М.Ганболд, Б.Билэгсайхан, Ц.Чинбаяр, Ц.Уугангэрэл, Б.Энхчулуун, М.Бат-Амгалан, Н.Эрдэнэ нар эзэмшдэг.

-Нийслэлийн Засаг даргын  2018.11.6-ны А/616 захирамжаар 24062 мкв газрыг “Суруга моторс” ХХК-д олгосон.

-Нийслэлийн Засаг даргын  А/1176 захирамжаар  2018.12.7-нд “Таван богд тайер” ХХК-д 29 977 мкв газрыг олгосон.

Эдгээр захирамжаар 433 236 мкв газрыг шилжүүлж, “Суруга Монгол” ХХК-д 466 764 мкв талбай үлдсэн байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 4
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Эрдэнэ - 4 жил өмнө

    нохойн баас цогтын цэрэг.

  • bi - 4 жил өмнө

    hun yahaaraa iim tsaichihsan baidag yum be.

  • zoloo - 4 жил өмнө

    davartsan hujaagiin erliizuud shuu.

  • иргэн - 4 жил өмнө

    Энэ Баасанцогт гэж ямар есөн шид нь бүрдсэн хүн байнаа.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сонгинохайрхан дүүргийн зам талбайн гэрэлтүүлэг угсралтын ажлын гүйцэтгэлийн явцыг танилцуулж байна

    Сонгинохайрхан дүүргийн зам талбайн гэрэлтүүлэг угсралтын ажлын гүйцэтгэлийн явцыг танилцуулж байна