УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудаас жуулчдыг татах нь бага. Гэхдээ бид “БОАЖЯ-ныханы нэгдүгээр зорилго нь Зүүн өмнөд ази, хоёр хөршөө илүү татаж байж аялал жуулчлалаа илүү хөгжүүлье” гэж ярьсан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэлснээр өртөг хямд байх нь чухал асуудал болж байна. Жишээлбэл, Зүүн өмнөд азийн орны иргэд цар тахлын өмнө “Тэр улс руу аялахад бараг 300-400 доллараар сайхан аялаад ирлээ” гэдэг. Харин манайд тэд нараас хямд байж, жуулчдыг татаж чадах уу? Чадна гэж зорилго тавих нь чухал байна.
Бусад улстай үнээр өрсөлдөж, эрх зүйн орчныг бүрдүүлэх цогц асуудлыг шийдэхдээ анхаарах нь зөв” гэсэн юм.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021