"Сэрүүн Сэлбэ" төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эгүүлэн татсан талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой нийгмийн сүлжээгээр маш их шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Сэлбэ голыг 60 сая доллараар тохижуулах, голын урсацыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Сэлбэ голын урсацыг сайжруулах, дунд нь цөөрөм байгуулна. Энэ нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж үзсэн учир Сангийн яаманд төслийг удирдах нэгжийн сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг Сангийн сайдын тушаалаар төслийн удирдагчаар томилсон.
Төслийг мэргэжлийн бус хүн удирдах болсон нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн. Одоогийн байдлаар Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. 2023 оны төсөвт тусгасан Сэлбэ голыг тохижуулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэснээр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татлаа.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021