Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллах зөвлөхүүд томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллах зөвлөхүүд томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн намтартай танилцана уу.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ

АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ:
Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор.

2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Түүний зохиол, бүтээлүүд:

1.Нэг сэдэвт зохиол, сурах бичиг

A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia, Dissertation of Doctor of Juridical science, 2015, Kookmin University, College of Law.
Хамтын бүтээл
Үндсэн хуулийн эрх зүйн гарын авлага. УБ., 2011 он;
Монголын Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм. УБ., 2017 он, 40хх.
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зарчим. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2005 он;
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим. Энтимема чөлөөт хуудас. 2005. 14, хуудас 2-12;
Шүүхийн шийдвэрээр эрх зүйг хөгжүүлэх нь. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. 10 (18), 2007 он;
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын Эрдэм эрдэм шинжилгээний цуврал. Сөүл., 2012 он;
Монгол Улсын татварын эрх зүй сорилт, шийдэл. БНСУ-ын Татварын эрх зүйн асиоцаци. 2015 № 124. Сөүл хот;
Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №33, 2016 он;
Эрх зүйн хэм хэмжээ үндсэн хууль зөрчсөнийг хянах хяналт ба Үндсэн хуулийн цэц. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №39, 2017 он;
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн хариуцлага. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТСУУРИЙН ДАВААДАЛАЙ:
Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантын зэрэг тус тус хамгаалсан.

2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ

ЭРДЭНЭЦОГТЫН ОДБАЯР:
Эрдэнэцогтын Одбаяр нь 1988-1992 онд Хосе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1992-1993 онд ХБНГУ-ын Дрезден хотын 37 дугаар бага сургууль, 1993-1995 онд ХБНГУ-ын Дрезден хотын 36 дугаар дунд сургууль, 1995-1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй.

2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
2009-2011 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар Нарийн бичгийн дарга,
2011-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
2012-2018 онд  Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЧОЙМААГИЙН ЛОДОЙРАВСАЛ:
Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэрэгтэй, Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн сургуульд багш,
2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ

ДУЛАМЫН БУМ-ОЧИР:
Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Эрдэнэс-тавантолгой"ХК топ аж ахуйн нэгжийн 2 дугаарт эрэмбэлэгдлээ

    “Эрдэнэс-тавантолгой"ХК топ аж ахуйн нэгжийн 2 дугаарт эрэмбэлэгдлээ