Өнгөрсөн даваа гарагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицер, Офицероос 5 шар хүртэлх төв замын 1-р эгнээнд цагдаагийн 500 гаруй алба хаагч 2 ээлжээр хяналт тавьж эхэлснийг бид сурвалжилсан. Тэгвэл нийтийн тээвэр Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад замд түгжирсээр л байна.
Төв замын 1-р эгнээг 2012 онд буюу Хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар нийтийн тээвэрт чөлөөлж өгсөн байдаг. Монголын хууль 3 хоног" гэдэг шиг тухайн үедээ л сүрхий мөрдөж байв. Үүнээс хойш хударч эхлэв.
Ялангуяа, одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар NTV телевизийн "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Тэр камеруудын чинь дийлэнх нь ажилладаггүй шүү дээ" гэж хэлснээс хойш 1-р эгнээ рүү дайрах жолооч нар ихэссэн.
Тэгвэл Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэргэн санаа гаргаж, цагдаа нараар "МАНАА" хийлгэж эхлэв. Иргэд ухамсраараа 1-р эгнээг чөлөөлөх үү, заавал цагдаа нар "МАНАА" хийх шаардлагатай юу?
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
1
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
