Нүүрсний "ХУЛГАЙ"-н хэрэгт хамгийн хүчтэй яригдаж буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байнаа. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй.
Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо.
Тэд бүгд нүүрсний хулгай хийсэн хүмүүс шиг ойлгогдож байна. Миний бодлоор нэр зарлагдсан 17 хүний дундаас нүүрсний хэрэгт ямар нэг байдлаар холбогдохгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Мөн би төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний асуудалтай ямар ч холбоогүй. Харин орон нутгийн 51 хувийн өмчтэй, 49 хувь нь Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалсан 2000 орчим хувьцаа эзэмшигчтэй "Таван толгой" компанид би том хувьцаа эзэмшигч мөн. Гэхдээ энэ мэдээлэл бүх талаар нээлттэй байдаг.
Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн их хөрөнгө татаж, ногдол ашиг тараадаг энэ компанид би УИХ-ын гишүүн болохоос өмнө ч ТУЗ-д ажиллаж байсан. Энэ компани дээр бүх зүйл нь ил тод. Ер нь бизнесийн салбараас улс төр рүү орсон хүмүүсийн бүх зүйл ил тод байдаг. Нууц газар л асуудал байдаг болохоос бизнесмэн хүмүүст бол нууж хаагаад байх зүйл байдаггүй. Одоогоор надаас хууль хяналтын байгууллага ямар нэг тайлбар аваагүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
