Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтний үйл ажиллагааг үнэлэн урамшуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгуур үзүүлэлтээрээ тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шагнан урамшууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар гардуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө шагнал гардуулах үеэрээ “Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа тул эрүүл мэндийн салбарын ихэнх ачаалал анхан, дунд шатандаа төвлөрч байдаг. Өнөөдөр шагнал авч байгаа та бүхэн бол эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мянга мянган хүний төлөөлөл юм. Бид цаашид эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарах болно” хэмээлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллага гэхчлэн үйл ажиллагааных нь зорилго, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь ангилдаг. Үүний дагуу тусгай комисс ажиллан, ажлын үр дүн, хамт олноо манлайлан ажилласан зэргийг харгалзан шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Ийнхүү энэ жил “Шилдэг эмч”  62, “Шилдэг сувилагч” 60, “Шилдэг ажилтан” 59 болон нэг “Шилдэг менежер”-ийг тус тус шалгаруулан, урамшууллаа. Мөн зургаан “Шилдэг эрүүл мэндийн байгууллага”, зургаан “Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулав.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2022 оноос эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийж эхэллээ. Ирэх онд уг ажлаа улам өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг нутагшуулна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад стандарт тогтоон, эмнэл зүйн тусламж үйлчилгээг сайжруулж, зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр олон ажил хийхээр төлөвлөөд байна” гэв.

Шилдэг менежерээр шалгарсан Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Энхзаяа сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “2022 оны шилдэг менежер, шилдэг эмнэлгийн даргаар шалгарсандаа маш их баяртай байна. Бид энэ жил олон ажлын ард гарлаа. Манай эмнэлгийн хувьд энэ жилээс төлөөлөн удирдах зөвлөлтэй болсон. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагааг хянах, удирдах механизмыг боловсронгуй болгож байгаа. Мөн бусад дүүргийн болон хөдөө орон нутгийн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ, эрчимт эмчилгээг хүргэх боломжтой болсон. Түүнчлэн 2022 онд магадлан итгэмжлэгдэн, чанарын тогтолцоотой нэгдсэн эмнэлэг боллоо. Энэ бүхний ард ажиллаж буй эмнэлгийн хамт олондоо баяр хүргэж, биднийг үргэлж дэмжин ажилладаг НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-т талархлаа илэрхийлмээр байна” хэмээв.

Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн  нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт 470 ажилтан, албан хаагчтай. Өнөөдөр ийнхүү бид бүхний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шилдгээр шалгаруулсанд баяртай байна. 40 жилийн түүхтэй хүүхдийн эмнэлэгт суурилан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид жишиг стандарт тогтоон, улсдаа тэргүүлэх эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дундаас бамбай булчирхай болон элэгний хавдрын эхний шатанд түлэх эмчилгээг анхлан хийж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулсны дараа АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгээс эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг олгосон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид БНСУ-ын Гуяан хотоос туршлага судална

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид БНСУ-ын Гуяан хотоос туршлага судална