• 0
  • 1203

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр ХЯЗГААРЛАЛТ тогтоогоогүй

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр ХЯЗГААРЛАЛТ тогтоогоогүй

   Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт /маш өндөр эрсдэлтэй/, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан санал зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.

–Хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа юу?

-Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн. Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан.

Дээрх хугацаа 7 дугаар сарын 04-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй.

Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг.

–Тэгвэл хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн үг үү?

-Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна.

Ингэхийн тулд бүх талын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэж байж эрсдэл бага гарна. Мэдээж цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хязгаарлалтын үйл ажиллагааг тухай бүр авч шийдвэрлэнэ.

Гадны улс орнуудад вирусын мутацлагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаа учир эргээд хөл хорио, хязгаарлалтын дэглэмдээ шилжиж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Халдварын тархалт, нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвгүй тул цаашдаа бид бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж нийгмийн харилцаанд орох шаардлага тулгарч байна гэдгийг анхааруулмаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана