Шинээр баригдах орон сууцны хороолол, хотхоны төлөвлөлтийн зөвшөөрлийг зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй компанид олгоно

Шинээр баригдах орон сууцны хороолол, хотхоны төлөвлөлтийн зөвшөөрлийг зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй компанид олгоно

Өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг ахалж, Монгол Улсын Засгийн газрын  212 дугаар тогтоол буюу “Барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах тухай тогтоол”-ыг батлуулсан.
Тогтоолын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна. 
Шинэ журамд архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос эхлээд барилга ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нарийвчлан зааж тусгасан бөгөөд Газрын тухай болон бусад хуульд багтсан заалтуудыг хассан. Түүнчлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд, хориглох зүйл, хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн байна.  
Зөвлөлийн гишүүд журмыг төслийг хэлэлцэж,  гаргасан санал, зөвлөмжийг тусган НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
Зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй орон сууцны хороолол, хотхон, цогцолбор барих компани, аж ахуй нэгжүүдэд газар олголт, барилгын тусгай зөвшөөрөл олгохоор боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар цаашид баригдах орон сууцны хороолол, хотхон бүрд сургууль, цэцэрлэг төлөвлөгдөж, заавал төлөвлөлтийн дагуу баригдах хатуу нөхцөл тавьсан учраас жил бүр үүсдэг сургууль, цэцэрлэгийн хүртээмж тойрсон асуудлыг шийдэх суурь болж өглөө. 
ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, ХОТХОН БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХДАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХЭРЭГЦЭЭГ АШИГЛАДАГ...
Яагаад шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, хотхонууд сургууль, цэцэрлэгийн төлөвлөлт хийдэггүй вэ, зураг төсөв дээрээ хийж зөвшөөрлөө авдаг ч яагаад хэлсэн амандаа хүрч барьдаггүй вэ. Үүний цаана авилга, албан тушаалын хэрэг явдагддаг гэж хэлэх үндэслэлтэй санагдсан учраас энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, тогтоол батлуулсан.
Нийслэлд амьдарч буй 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсч байсны гол шалтгаан бол шинээр бий болж буй суурьшлын бүс, орон сууцны хороолол, барилгуудад хүүхдийн цэцэрлэг төлөвлөсөн боловч барьдаггүй, оронд нь орон сууцны барилгууд барьдаг, хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт сул байгаатай шууд холбоотой. 
Өнөөдөр нийслэлд баригдаж буй нийт 752 орон сууцны барилгын 0,02 хувь буюу 20 барилгад л цэцэрлэг төлөвлөсөн. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа нийт орон сууцны гуравт нь нэг давхартаа цэцэрлэгтэй байхаар төлөвлөгдсөн байх жишээтэй. Нийслэлд 2018-2022 оны байдлаар нийт цэцэрлэгийн барилгын 98 архитектор төлөвлөлтийн даалгавар, 72 загвар зураг батлагдсанаас барилга эхлүүлэх 102 зөвшөөрөл олгосон боловч улсын комисс 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авсан байна. 
Жишээ нь 2018 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг 24 дээр гаргасан мөртлөө, загвар зураг нь 13 болж нэг дахин буурдаг. Дараа нь барилга эрхлэх зөвшөөрлийг дахин нэмэгдүүлж 26 болгосон ч комисс хүлээж авсан ердөө 12 болж дахин нэг дахин буурдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр авилга, албан тушаалын гэмт үйлдэл яваад байгааг харуулж байна гэж шууд үзэж байна. 
Энэ нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг норм, нормативын дагуу төлөвлөсөн боловч баталсан загвар зургийн тоо АТД-аас багассан, барилга эхлэх зөвшөөрлийн тоо нэмэгдсэн боловч Улсын комисс хүлээн авсан барилгын тоо архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгаснаас 41,0 хувиар багассан нь цэцэрлэгийн хомсдол үүсэх гол шалтгаан болж байна. 
Дээрх нөхцөл байдлын улмаас нийслэлд цэцэрлэгийн хомсдол үүсэж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт ордог, эцэг эх, асран хамгаалагч нь хонон өнжин дугаарладаг, танил тал хайдаг, зарим тохиолдолд бусдад шан харамж өгч байж цэцэрлэгт оруулдаг зэрэг олон сөрөг талууд бий болж, өнгөрсөн хичээлийн жилд 34 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. 
Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тогтвортой хэрэгжихэд хүндрэл учирч болзошгүй. 
ТИЙМ УЧРААС ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД:
 • Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллах, 
• Барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах, 
• Орон сууцны хороолол, цогцолбор барилгад төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд тухайн бүс нутгийн байршилд “түр цэцэрлэг” байгуулж ажиллуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, 
• Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэгийн барилга байгууламжийг холбогдох хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагыг хангуулж, тусгасан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд цэцэрлэгийн барилга байгууламжийг тусгах талаар арга хэмжээ авч ажиллах, 
• Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр түрээслэх, худалдан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардагдах зардлыг жил бүрийн улс, нийслэл, орон нутгийн төсвийн төсөлд тусгахаар оруулсан. 
Тогтоолын төслийг хэрэгжүүлснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас 2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хадгалах, цаашид шинээр баригдах хороолол, цогцолбор барилга байгууламжид цэцэрлэгийн барилгыг заавал төлөвлөж, хэрэгжилтэд тавих хяналт сайжирна. Шинэ суурьшлын бүсүүдэд хүүхэд “цэцэрлэг”-гүй үлддэг байдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ болно. 
Цаашид цэцэрлэг, сургуулийн барилгыг төлөвлөхдөө хүн амын хэтийн тооцоо, тухайн орон нутгийн хөгжлийн ирээдүй, боловсролын хүртээмж, цэцэрлэгийн барилгын хүчин чадал, насжилттай уялдуулан тооцох SCHOOL MAРРING орон зайн төлөвлөлтөд суурилан хийхээр бэлтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт тусгай тоноглол бүхий автомашин олголоо

    Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт тусгай тоноглол бүхий автомашин олголоо