Оросын уран гулгагч “Мөсний гүнж” гэгддэг Дэлхийн мөсөн талбайн од 17 настай Камила Валиева ирэх хавар Монголд ирнэ гэнэ.
Монгол улсад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор "Steppe arеna" –д дэлхийн аварга уран гулгагчидтай хамтран тоглолт хийх сурагтай. "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Э.Билэгсэд уран гулгагчдыг хэзээ Монголд авчрах тов удахгүй гарна хэмээн хэллээ.
![]()
Нэмэлт мэдээллээр: Камила Валиева 2023 оны ОХУ-ын Уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын үеэр Женна Ортегагийн тоглосон Netflix-ийн хамгийн алдарт "Wednesday" цувралын тренд болж буй бүжгийн хувилбараар цоо шинэ өнгө төрхийг гаргаж олон нийтийг гайхшируулсан билээ.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021