Төрсний дараах сэтгэл гутрал

Төрсний дараах сэтгэл гутрал

                                                   Төрсний дараах сэтгэл гутрал 
(нөхөр, ээж, хадам ээж, эгч, дүү, найз гэх мэт таны ойр хавьд дөнгөж төрсөн эмэгтэй байгаа л бол бүр илүүтэй анхаарч уншина уу?)

  • “Бүгд л туулдаг ш дээ”
  • “Юун сүртэй юм бэ?”
  • “Одооны хүүхнүүд маяг нь дэндчихсэн”
  • “Бидний үед зүгээр л байсан даг”
  • “Өө нөгөө уйлдаг нь эхэлчихсэн үү?”

Хэзээ нэгэн цагт та эдгээр үгсийг сонсож байв уу?
Аль эсвэл хэлж байв уу? 
Хэрвээ тантай холбоотой сэдэв шиг санагдаж байвал та дуустал нь цаг гаргаад уншаарай.
Төрсний дараах сэтгэл гутрал нь ээж болсон бүхий л хүнд тохиолдож болох зүйлүүдийн нэг мөн юм. Гэвч энэ нь зөвхөн нярайлсан ээжид ганцааранд нь л хамаатай асуудал хэзээ ч биш.
Тухайн ээж өөрийн хяналтаа алдсанаар болчимгүй үйлдэл ч хийж болохоор эх хүүхдэд тулгарах аюул гэж хэлж болно. 

                                                   Сэтгэл гутралын 3 төрлийн шинж: 
1. төрсний дараах уур бухимдал
2. төрсний дараах сэтгэл гутрал 
3. төрсний дараах сэтгэцийн өөрчлөлт
      Төрсний дараах уур бухимдал нь эхний 2 долоо хоногт явагдаж болох ба аажимдаа арилдаг. Энэ үед бухимдах, уцаарлах, айдаст автах гэх мэт өөрчлөлтүүдийг мэдрэх ба энэ нь хэвийнд тооцогддог. Дийлэнхий эмэгтэйчүүдэд тохиолддог.
     Төрсний дараах сэтгэл гутрал нь 3-6 сарын дараа гэхэд аажимдаа тайвшраад сайжирдаг ч зарим тохиолдолд даамжирч шинж тэмдэг хүндэрдэг. Гэмтэл бэртэл, сөрөг бодлууд, айдас түгшүүр, амиа хорлолт, үхлийн талаарх бодлууд хэвийн мэт бодогдож эхэлнэ.
Төрсний дараах сэтгэцийн өөрчлөлт нь тэр бүр элбэг тохиолддоггүй ч хий зүйл харах, сонсох зэргээр илэрдэг. Ийм тохиолдолд даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. 

                                                                            Сэтгэл гутралын шалтгаан

Сэтгэл гутрал нь ихэвчлэн төрсний дараа 4-6 долоо хоногийн хооронд явагдаж эхэлдэг. Жирэмсэн болсон даруйд гармонийн өөрчлөлтөд ордог ба эхэн үедээ өсөж, дунд үедээ тогтворжиж харин төрөх дөхөх үед эрчимтэй өсөж, төрсний дараа эргээд буурч 6 сараас 1 жилийн хугацаанд хэвийн тогтвортой байдалд ордог.
 Бие махбодын хувьд гармони огцом өөрчлөлт нь сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд маш том нөлөө үзүүлэх гол шалтгаан болдог. 
Харин сэтгэлзүйн хувьд төрсний дараа ээж болох хариуцлага, хүүхэд өсгөх айдас, нөхөртэйгөө зөрчилдөх зэрэг олон янзын хүчин зүйлүүд холилдон сэтгэл гутралд орох шалтгаан болдог. 
                                                        Сэтгэл гутрал хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Хүүхэд хөхөө хөхөх үед ээжийнхээ халуун дулаан хайр халамжийг мэдэрч үргэлж ээжтэйгээ харц тулгарч байдаг. Тэд эхийнхээ баярлах, гуниглах гээд бүхий л сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг. Харин сэтгэл гутралтай үеийн сэтгэл зүй нь хүүхдэд мэдрэгдээд зогсохгүй эх үрийн нандин харилцаанд таагүй холбоос үүсгэх хор хөнөөлтэй байдаг. 

✅ Сэтгэл гутралын тест:
1. Сэтгэл санааны огцом хэлбэлзэл 
2. Жижигхэн зүйлд гомдон уйлах
3. Ямарч шалтгаангүй бухимдах
4. Нойргүйдэл 
5. Бүгд утгагүй, уйтгартай байх
6. Олон янзын ааш гаргах
7. Нөхөр болон гэр бүлийн хүмүүсээ үзэн ядах
8. Хоолонд дургүй болох, эсвэл дуршил ихсэх 
9. Жин огцом буурах, эсвэл нэмэгдэх
10. Хүүхэд харах төвөгтэй санагдах 

Дээрх тохиолдолуудаас 6 нь танд илэрвэл сэтгэл гутралд орсон байх магадлал өндөр тул та мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.  Энэ тохиолдолд та ганцаараа хичээгээд бүрэн шийдэгдэх асуудал биш ба танд мэргэжлийн зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай. 
                                                                         Сэтгэл гутралыг өөрөө давах  
1. Та сэтгэл гутрал явагдаж байгааг аль болох хүлээн зөвшөөрч даваад гарах оролдлого хийх
2. Таны ойр байгаа хүмүүст өөрийнхөө сэтгэл санааны байдлыг бүрэн илэрхийлэх
3. Хүүхэд асаргаа болон бусад мэдээлэл солилцох шинэ орчинд элсэх 
4. Дотны хүмүүстэйгээ уулзаж стрессээ тайлах, нийгмийн харилцаанд аль болох идэвхтэй оролцох
5. Танд тохирох стресс тайлах аргатай болох
                                                             Нөхөр болон гэр бүлийн гишүүд хэрхэн туслах вэ?
1. Дөнгөж төрсөн эхийн зүгээс түүнтэй санал нийлж дэмжих
2. Нярайг гар бие оролцон хамтдаа асрах 
3. Аль болох яриаг нь тайван сонсох, харилцан ярилцах 
4. Амралтын өдрүүдээр хамтдаа салхилах
5. Баярлалаа, хайртай шүү гэх мэт хайрын үгсийг үргэлж хэлэх 
      Төрсний дараах сэтгэл гутралыг эх ганцаараа даван туулах боломжгүй гэдгийг гэрийнхэн нь маш сайн ойлгож хүлээн зөвшөөрөх ба дээр зөвлөмжүүд тус болохгүй тохиолдолд мэргэжлийн хүнд заавал хандах ёстой гэдгийг гэр бүлээрээ ойлгож ач холбогдол өгөөрэй.
                                                                              Хувийн  бодол
Хэзээ ч битгий дөнгөж төрсөн эмэгтэйг хэн нэгэнтэй, өнгөрсөн цаг үе өөр өөр нөхцөл байдалтай харьцуулан жишээрэй. Зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөр ч өөрийн үгсийн санд байдаг хамгийн хайр татам, халамжтай, санаа тавьсан үгнүүдийг түлхүү хэрэглээрэй. 
Найзууд болон эгч нар нь хэзээ ч битгий таргалж турсан талаар нь хэлэлцээрэй. Туршлагаараа тус болж болох ч гайхуулж мэдэмхийрч зааж битгий яриарай. Гэрт нь ирж хоол хийлгэж идэж хүүхдийг нь ямар байгаа талаар битгий хошуу дүрээрэй. Танд ч бас ийм цаг ирэх тул аль болох тусалж өдөрт ганцаараа байхдаа хийгээд идэх хоолноос нь бэлдэлцээд яваарай. 
Ээж нар нь цаг үетэйгээ уялдаагүй шингэц удаан илчлэг ихтэй хоолоор битгий шахаарай. Тэрний оронд 1 цаг ч болов унтуулаарай. Учир нь дөнгөж төрсөн эхийн бие булчингийн ажиллагаа сэргээгүй ядруу нялх байдаг тул тэр их хэмжээний илчлэгтэй хоол, нарийн боов, сүүтэй цайг яаж ч хөдлөөд зарцуулж чадахгүй. Улмаар таргалах ба таргалсных нь дараа турахыг шаардаж ямар муухай гэрийн авгай болсон талаар ам уралдуулдаг шүүдээ. Тиймээс нойроо хангалттай авахад нь туслаарай. Нойр хангалттай үед сүү сайн ордог. 


Эцэст нь дөнгөж төрсөн ээжүүд минь бүгдийг амжуулах гэж супер эмэгтэй байх гэж өөртөө хэт их ачаа дарамтыг бүү өгөөрэй. Та заавал сайн нь мундаг нь байх албагүй. Та өөрийгөө мэддэг, мэдэрдэг өөрөө өөртөө таатай байх нь та болон таны хүүхдийн сэтгэл зүйд тустай. Хэт их бүгдийг өөрөө зохицуулж сурснаар дараа нь танд туслах хүн ховордохыг хэлмээр байна. Тэр үед хэчнээн гуйгаад нэмэргүй шүүдээ.  Танд таалагдахгүй байсан ч хэн нэгний туслалцаанд баярлаж сэтгэл ханаж сураарай. Ингэснээр танд өөрөө өөртөө санаа тавих цаг ч гарах болно.  Тайван амгалан, найз нөхөдтэйгөө урдийн адил холбоотой байхыг хичээж хөгжилтэй цовоо байгаарай гэж бидний зүгээс зөвлөмөөр байна" хэмээн мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эхийн хэвлийд байх ургийн тархинаас "ХОРТ ТООСОНЦОР" илэрчээ

    Эхийн хэвлийд байх ургийн тархинаас "ХОРТ ТООСОНЦОР" илэрчээ