Засгийн газрын өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдааны дараагаар 2022 оны төсвийн гүйцэтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр "2022 онд Монгол Улсын төсвийн тэнцэл сайжирсан. Өөрөөр хэлбэл, 1.4 их наяд төгрөгөөр сайжирч гарлаа.
Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь байгаагүйгээр буюу 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийж чадлаа. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар байна. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн.
Түүнчлэн, өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үеэр нүүрсний экспортыг 18 сая тонн гэж байсан. Тэгвэл арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт болсон" гэв.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021