Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо хуралдлаа

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо хуралдлаа

 Нэгдсэн хуралдаанд танилцуулах Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийн тухай танилцууллаа. Түр хороо таван дэд ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд Эрх зүй, санхүү, төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажилласан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Мал эмнэлэгийн чиглэлээрх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Газар тариалангийн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар тус тус ахалж ажилласан байна. Ажлын дэд хэсгүүдийн дүгнэлтийг нэгтгэн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг боловруулсан байна.

Тогтоолын төсөлд эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр Засгийн газарт зургаан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ. Тодруулбал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2023 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийг олгохдоо Монгол Улсын Хөгжлийн бодлого, эдийн засгийн төрөлжилт болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар зүйн байршил, кластерын тогтолцоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг харгалзан үзэх; хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, зээлийн 10-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх, мөн Засгийн газрын хариуцан төлөх зээлийн хүүг эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тогтоож, шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгах; хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл (Нэмэлт санхүүжилт 2)”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”,

“Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй”, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр” зэрэг гадаадын зээл тусламжаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлэх; хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан санхүүжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг чиглэл болгосон байна.


  Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулж батлуулах, стандартын шаардлага хангасан үржлийн малыг тусгайлан тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан, гар тэжээл бэлтгэх, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлэх, малын төрөл, ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн Түр хорооны ажлын дэд хэсэг үзсэн бөгөөд үүнийг тогтоолын төсөлд тусгажээ.

  Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорын ахалж ажилласан ажлын дэд хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт үүрэг болгохоор Улсын Их Хурлын Түр хорооны тогтоолын төсөлд тусгасан болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, дотоодын болон Олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөхийн зэрэгцээ тогтоолын биелэлтийг 2023 оны намрын чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ

    “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ