“Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт болж өндөрлөлөө

“Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт болж өндөрлөлөө

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаар тодорхойлох улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөж, үндэсний зөвшилцлийг хангах үе шаттай ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь өнгөрөгч долоо хоногт болсон “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал:

Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм. Эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн судлаачдын төлөөлөл оролцож, улс төр, засаглал, хариуцлагын тогтолцоо, шударга ёс, орон зайн төлөвлөлт, бүсчилсэн хөгжил, баялгийн сан, шударга,  хүртээмжтэй  хуваарилалт гэсэн чиглэлүүдээр дөрвөн салбар хуралдаан хийсэн бол өнөөдөр “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн болон улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын депутатууд зэрэг 600 гаруй хүн оролцсон чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хууль 30 жил” сэдэвт үндсэн илтгэлийг тавив.

Чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдаан асуулт асууж, санал хэлэх хэлэлцүүлгээр өрнөсөн бөгөөд үдээс хойно засаглал, төр, нийгмийн тогтолцооны асуудлаар “Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь”, хууль эрх зүй, шударга ёсны шинэчлэлийн талаар “Эрх зүйн шинэчлэл”, эдийн засгийн бүтцийн шинэчлэл, эрдэс баялгийн сан, түүний удирдлага, бизнесийн орчны асуудлаар “Эдийн засгийн шинэчлэл” салбар хуралдаанууд боллоо. 

Чуулга уулзалтад оролцогчид салбар хуралдаануудад саналаараа оролцож, тухайн сэдвийн хүрээнд үзэл бодол, байр сууриа илэрхийлсний дараа нэгдсэн хуралдаанд цуглан хаалтын хуралдаан хийлээ. Чуулга уулзалтын модератор, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцогчдоос гарсан саналыг ерөнхийд нь багцлан дүгнэсний дараа салбар хуралдаануудын дүгнэлтүүдийг танилцуулав.

“Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь” сэдэвт салбар хуралдаанд гарсан саналыг, тус салбар хуралдааныг удирдан явуулсан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тус салбар хуралдаанд нийт 200 орчим хүн оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтийн оролцоотойгоор хийж, парламентын тогтолцоог боловсронгуй болгох, улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, сонгуулийн хуулийг эрс өөрчилж, тогтолцоог боловсронгуй болгох, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийх эрх зүйн шинэчлэлийг дуусгах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг найман багц сэдвээр 120 хүн үг хэлж, саналаа илэрхийлжээ. Мөн нийт саналын 10 хувийг Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэдэг санал эзэлжээ.

Нийт 50 гаруй хүн оролцсон "Эрх зүйн шинэчлэл" салбар хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөл оруулах, төрийн албаны эрх зүйн орчныг шинэчлэх, шударга ёс, хуулийн хэрэгжилт, хариуцлагыг дээшлүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлага, боловсрол, шинжлэх ухааны хөгжил, татварын орчин, иргэний ёс зүй, халамжийн болон газрын эрх зүйн орчин, үнийн өсөлт, агаарын бохирдол, түгжрэл зэрэг есөн багц асуудал хөндөгдсөнийг тус салбар хуралдааныг удирдан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мэдээлэв.

Салбар хуралдаанд нийт 30 хүн үг хэлж, 78 санал гаргасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

    Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо