Уламжлалт анагаах ухааны эмч нар эмнэл зүйн олон улсын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүллээ

Уламжлалт анагаах ухааны эмч нар эмнэл зүйн олон улсын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмч нарт “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт”-ыг 2023 оны 01 сарын 03-наас эхлэн 12 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтад  150 уламжлалтын эмч хамрагдаж, 88 цагийн хичээлийг судлан, эмнэл зүйн ур чадвараа дээшлүүлсэн.

Сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, эмнэл зүйн олон жилийн туршлагатай 50 нэрт эмч, мэргэшсэн сувилагч нар удирдан явуулж, Монгол анагаах ухааны үндсэн онол, суурь мэдлэг, мэргэдийн сургаал, сурвалж бичиг, дотрын чиглэлээр 23 агуулга, гал зүү, хялгасан зүү, бүлээн зүү, нируха засал, цэгээн засал, хануур зэрэг заслын 53 агуулгаар видео хичээл, гардан үйлдэл хийж үзүүллээ.

Эмнэл зүйн олон улсын сургалтын хаалтын үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны Намын хорооны дэд дарга Хурц болон сургалт удирдсан багш нарын төлөөлөл,  ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Монгол улсын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор,  профессор, Зөвлөх зэргийн эмч З.Мэндсайхан нар оролцож сэтгэгдлээ хуваалцсан.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны Намын дэд дарга Хурц хэлсэн үгэндээ ”Энэ удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулсан ч гэсэн багш нараас оролцогчид асуулт их асууж, харилцан ярилцаж байгаа нь сургалтын үр дүн сайн байсныг харуулж байгаа бөгөөд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хороо болон Монгол улсын ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны амжилтын үр дүн юм.

2012 хойш 10 жилийн хугацаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон байгууллагын хамт олонтой хамтран олон удаагийн сургалт, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг иргэдэд үзүүлж байсан.

Амжилтаа билэгдэн Улсын оточ Сүрэнжав багшийн эрхлэн найруулсан “Монгол анагаах ухааны эмчилгээний судлууд” болон тус удаагийн хичээлийн агуулгыг шингээсэн “Гар заслын авлагын эмхэтгэл” хэмээх 2 номоо бэлэглэж байна.

Цаашид ЭМХТ-тэй хамтран олон улсын хамтарсан хурал, Монгол анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээг зохион байгуулах, харилцан айлчлал хийн улам өндөр түвшинд улам үр дүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт  бат итгэж байна.  Та бүхэндээ сайн сайхныг хүсье! “ хэмээн онцлон хэлэв.

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг 

 ”Хүнийг эмчлэхэд юун түрүүнд оношилгоо чухал хэдий ч оношилгооны аргыг мэдэхгүй эмч хээр талд орь ганцаараа төөрсөнтэй адил өвчний мөн чанарыг таньж чадахгүй гэж уламжлалт анагаах ухааны онолын үндэст зүйрлэсэн байдаг.
Уламжлалт анагаах ухааны сурвалж бичиг, олон төрлийн өвчин эмгэгийг хэрхэн уламжлалт анагаах ухаанаар эмчлэх, ямар засал эмчилгээний хэлбэр үр дүнтэй байдаг зэрэг эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг нэмсэн энэхүү сургалтад эрдэм мэдлэг, ур  чадвараа хуваалцсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, багш эмч та бүхэндээ дахин гүн талархал илэрхийлэн Уламжлалт анагаах ухааны хөгжүүлэн дэлгэрүүлэх, харилцан туршлага судлах хамтын үйл ажиллагаа улам өргөжин, дэвжих сайхан ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн онцлов.

Олон Улсын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн 150 эмчид БНХАУ-ын Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Яамнаас гэрчилгээгээ олгосон. Мөн манай байгууллагаас ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны сургалт удирдсан, зохион байгуулсан 65 эрдэмтэн мэргэд, багш, эмч нарт Талархлын гэрчилгээ гардуулан цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөө маргаашдаа баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

    Өнөө маргаашдаа баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна