С.Чинзориг сайд аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга нартай цахимаар хуралдаж, үүрэг даалгавар өглөө

С.Чинзориг сайд аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга нартай цахимаар хуралдаж, үүрэг даалгавар өглөө

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Цахим хуралд ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, ЭМДЕГ-ын удирдлага оролцож орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй болон цаашид анхаарч ажиллахтэй асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ковид 19 цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн турш онцгой дэглэмд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад Засгийн газар, Эрүүл мэндийн яамны өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр энэ онд болон ойрын хугацаанд анхаарч ажиллах бодлого зорилтын талаар,
-2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслүүд дээр дорвитой анхаарч  ажиллана.
-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх жил болгон үндэсний хэмжээний хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжиж буй тогтолцоог боловсронгуй болгон зарим шаардлагатай тохируулгыг хийнэ. Салбарын шинэчлэлийг иж бүрнээр нь хийж чадаагүй хуучин тогтолцоон дээрээ гүйцэтгэлийн санхүүжилтийг  нэвтрүүлсэн нь лавлагаа шатлалын эмнэлгүүдэд илүү үр дүнтэй болсон ч гарааны ижил бус нөхцөл нь бусад шатлалынханд оновчтой зохицуулалт болж чадахгүй байгааг засах арга хэмжээ авна.
-Эрүүл мэндийн салбарт иргэдийн өгч буй үнэлэмж таатай бус байгаад дүгнэлт хийж юуны өмнө эмнэлгүүдэд мөрдөж ажиллах үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарна.
-Дотооддоо оношилж эмчилж чадахгүй байгаа өвчний жагсаалтад багтсан өвчнийг эмчлэх арга зүйг нэвтрүүлэх, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах чиглэлд эрүүл мэндийн салбар дорвитой анхаарах ёстой гэдэг утгаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүн худалдан авах, санаачлагатай ажиллах заалт тусгах зэрэг тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж аймгуудын Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдийн дарга нарт дараах үүргийг өглөө.

Үүнд,
1. Эрүүл мэндийн сайдын сахилга хариуцлагыг сайжруулах мэдээллийн ил тод нээлттэй байдлыг ханган ажиллах, эрүүл мэндийн ажилтны ёс зүй харьцаа хандлагыг өөрчлөх, иргэдийн өргөдөл гомдлын хариуг шуурхай шийдвэрлэн ажиллах 2023 оны 01 дүгээр  албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, заасан хугацаанд тайлагнаж ажиллах.  
2. Сүхбаатар аймагт 2022 оны 12 дугаар сард галзуугийн вакциныг андуурч сүрьеэгийн вакцин тарьсан мэргэжлийн ноцтой алдаа нь тус эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд олон солигддог, ажил хавсран гүйцэтгэдэг, ажлын байрны давтан сургалт, дадлагажуулалт хангалттай хийгдээгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт, зааврыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй, чанар аюулгүй байдлын дотоод хяналт сул байгаатай холбоотой. Тиймээс бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг БОЭТ энэ тал дээр анхаарч, аймгийнхаа ЭМГ-т байгаа вакцинуудын хадгалалтын горим, хаяг шошго зэрэг шаардлагатай хяналтыг хийх.
3. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй, мэргэжлийн ноцтой алдаа гаргаагүй тохиолдолд халаа сэлгээ, томилгоо хийхийг хориглоно.
4. Байгууллага бүр санхүүгийн менежментийг сайжруулж 2023 онд өр төлбөргүй ажиллах.
5. 2022 онд Засгийн газрын 11-11 төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 7895  өргөдөл гомдол ирүүлсний 10 хувь буюу 700 гаруй нь  эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны харилцаа хандлагатай холбоотой байна. Тиймээс үйлчилгээний соёлыг дээшлүүлж, эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагыг сайжруулах тал дээр анхаарахыг үүрэг болголоо.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үүргүүдийг өгсөн.
-Иргэд эмнэлэгт ирэхэд ор байхгүй хүлээлгэх, зориулалтын бус нөхцөлд хүлээж авах байдлыг гаргах байх, ялангуяа томуу, томуу төст өвчний оргил үед эмнэлгийн орны зохицуулалтаа тухай бүрт оновчтой хийж, орны зохицуулалт, хүлээгдэл, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээллээ шуурхай ирүүлж ажиллах.
-Эрүүл мэндийн сайдын “Улсын хэмжээнд 2022-2025 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах орны дээд хязгаар”-ыг тогтоосон 2022 оны А/475 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах.
-2020-2022 онд орон нутгийн эмнэлгүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангах бодлогыг хэрэгжүүлсэн. Иймд тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж бүрэн ашиглах чиглэлээр эмч эмнэлгийн мэргэжилтнээ тасралтгүй сургах, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдтэйгээ хамтран ажиллах.
-Эх, хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, жирэмсний эрт үеийн  хяналтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
-Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 803 793 хүн хамрагдсаны 49 хувь нь Улаанбаатарт, 51 хувь нь орон нутагт  байна. Аймгуудын хүн амын эрт илрүүлгийн хамрагдалтын дундаж хувь 23,1 байгаа тул эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
-Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, вакцинатор сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарах, шинэ мэргэжилтэн, ажилтныг дархлаажуулалтын сургалтад заавал хамруулан үйл ажиллагаанд оролцуулах. Вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх, нөхөн хангалт хийх, устгах үйл ажиллагаанд онцгой анхаарч батлагдсан тушаал, зааврыг мөрдөн  ажиллах;

Улирлын томуугийн идэвхжил Европ болон  Зүүн өмнөд Азийн зарим оронд босго үзүүлэлтээс давж, манайд томуу, томуу төст өвчний оргил үе болж байгаатай холбогдуулан улирлын томуугийн эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт 18,9 хувь байгааг онцгойлон анхаарч нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

    Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав