УИХ дахь АН-ын бүлгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Аливаа хуулийн хэлэлцэхэд үндсэн шаардлага байдаг. Монгол Улсын 3 сая хүн амд хамаатай хууль. Төсөлд олон нийт, мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах ёстой байдаг ч бараг 48 цагийн дотор хэлэлцээд батлах гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хуулийг батлаад ирэх сард буюу хоёрдугаар сарын 1-нээс мөрдөх гэж байна. Яагаад ийм яаралтай батлах шаардлага гарав? Ухралт болсон зүйл, заалт байна гэж АН үзэж байгаа тул хуулийн төслийг одоо хэлэлцэхийг дэмжихгүй" гэв.
АН-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ынхан нүүрсний хулгайн асуудлыг дарахын тулд Монголын ард иргэдийн нийгмийн сүлжээний амыг барих хууль оруулж ирлээ. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байснаар тэд яаж ч чаддаггүй. Тиймээс нүүрсний хулгайгаа цаашид сайхан хийхээр энэхүү хуулийг оруулж ирлээ. Тэд хүүхдийн цахим хүчирхийлэл, гаж буруу зүйлийг арилгах нэрийдлээр хийх гэж байна. Үгүй, үүнтэй холбоотой тусдаа хууль бий. Ард иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрхэд аймшигтайгаар халдсан хууль оруулж ирлээ. Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна" гэсэн юм.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021