Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тусгайлсан бие даасан анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынхнаас гадна БШУЯ, ХНХЯ, АШУИС, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 40 шахам хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын эрх зүйн  шинэчлэлийг хийхэд анхаарч суурь хуулиудад өөрчлөлт хийх шаардлага байгааг онцлоод “Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн 60 орчим хувьд нь өөрчлөлт орсон байдаг.

Одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт гэхээсээ шинэчилсэн найруулгаар дорвитой өөрчлөлт оруулж үйл ажиллагаатайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын аливаа хуулийг боловсруулахдаа иргэндээ ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг талаас нь түрүүлж харах ёстой” гэж байлаа.  

Хуулийн төслийг боловсруулсан ЭМЯ-ны Ажлын хэсгээс хийсэн танилцуулгад Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл 6 бүлэгтэй бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт;  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо; Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, салбар дундын хамтын ажиллагаа; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт зэрэг харилцааг зохицуулахаар тусгасныг дурдаад хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан.

Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлуулсан. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах хууль одоог хүртэл байхгүй байна.

Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц, жилд дунджаар 200 орчим бэлтгэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажиллагсдын 1.9 хувийг эзэлж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц хангалтгүй.
2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл  амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатайг харуулж байна.

Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бий болсноор Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол, гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл бодитоор буурах нөхцөл бүрдэж, эдгээр болон бусад өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах боломжтой болох юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтыг тодорхойлохдоо ДЭМБ-аас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгохыг гишүүн орнуудад зөвлөмж болгосон байдаг.

ДЭМБ-аас тодорхойлсон нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 тусламж, үйлчилгээг болон дээрх үзэл баримтлалын санааг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд тусгасан гэдгийг төсөл боловсруулагчид танилцуулсан.
Судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй нэг ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэсэн тооцоо байдаг.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг бол манай улсад ердөө 6.0 хувийг  зарцуулдаг бөгөөд зардлын дийлэнхийг олон улсын зээл тусламж эзэлдэг.

Өнөөгийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, ангилал, стандарт, норматив, жишиг тооцоолол байхгүйгээс нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, нэр төрөлд өртөг зардлын тооцоо тодорхойгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Иргэн, хуулийн этгээдээс 58 өргөдөл, гомдлыг хүлээн авав

    Иргэн, хуулийн этгээдээс 58 өргөдөл, гомдлыг хүлээн авав