НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын түншүүдийн уулзалт боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын түншүүдийн уулзалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын түншүүдийн уулзалтад оролцлоо. Энэхүү уулзалтаар “Мал аж ахуйн үйлдвэрлэл”, “Газар тариалангийн үйлдвэрлэл ба бодлого”, “Нэгдсэн, нотолгоонд суурилсан хариуцлагатай байгалийн менежмент” төсөл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын онцлох амжилтууд, тус байгууллагаас 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 
“2023 оны 01 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдсан Ногоон долоо хоног, Дэлхийн Хөдөө аж ахуйн сайд нарын чуулга уулзалтад миний бие оролцоод ирлээ. Энэхүү чуулга уулзалт нь “Хувьсан өөрчлөгдөж буй хүнсний тогтолцоо: Олон талын хямралд Дэлхий даяар өгөх хариу арга хэмжээ” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдсан. Дэлхийн өмнөд бүс нутаг, Африкийн орнууд ялангуяа бордоо нийлүүлэлт, хүнсний хангамж, аюулгүй байдлын нөхцөл хүнд байгаа талаар ярьж байсан. Цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, Ковид-19 цар тахлын хязгаарлалт, улс төр, геополитикийн зөрчилдөөн зэрэг нь зөвхөн ганц хоёр улсын биш, дэлхий олон олон улс орныг хамарсан томоохон сорилт болоод байна.

Монгол Улс мөн ялгаагүй цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс орны нэг яах аргагүй мөн билээ. Ковид-19 цар тахлын үр дагавраас шалтгаалан манай өмнөд хилийн боомтууд сүүлийн 3 жил хязгаарлагдмал нөхцөл байдалд ажиллаж, тээвэр ложистикийн хүндрэлүүд нүүрэлсэн үе байлаа. Мөн хойд хөршийн улс төрийн зөрчил, дайны нөхцөл байдал нь олон улсын хүнс, үр тариа, бордооны нийлүүлэлт, худалдаа, хангамж, тээвэр ложистикийн салбарт сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна. 

Монгол Улс эдгээр сорилтуудыг даван туулах, хүн амын эрүүл мэнд, зөв хооллолт, нэн шаардлагатай амин дэмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг бие даан хангах чиглэлээр УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой санаачилга, бодлогын бичиг баримт, зорилтуудыг баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Үүний нэг том жишээ бол Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд бид хүнсний ногооны 73 хувийг хангах зорилго тавин ажиллаж байна. Ирэх 4 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг Хүнс, хөдөө аж ахуйн салбарт зориулагдахаар байгаа.   
Монгол Улс дотоосоо бүрэн хангах боломжтой, импортын зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь орлох боломж бидэнд байна. Нэг жишээ дурдахад, Монгол Улс хүнсний хэрэгцээнд ашиглаж болох томоохон давсны ордуудтай, гэтэл өнөөдрийг хүртэл хүнсний давсныхаа 98 хувийг бид импортоор авч байна. Энэ байдлыг таслан зогсоох, тодорхой арга хэмжээ авах цаг нь ирсэн.

2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс дунд болон урт хугацааны тодорхой ажлууд төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
•    2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүсийг Монгол Улсын баруун, хойд болон зүүн аймгуудад байгуулах тогтоолыг батлуулан, малын гоц халдварт өвчнөөс ангид вакцинжуулалтын дэглэм бүхий бүсийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлага, стандартад нийцүүлэн байгуулах ажлыг зохион байгуулна;
•    Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хянахад малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх, мөшгөх тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2023 онд багтаан Монголын үхэр сүргийг бүрэн ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна;
•    Хүнсний хангамж, аюулгүй байдлыг бие даан хангах ажлын хүрээд зарим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд Дэлхийн худалдааны байгууллагаас заасан хязгаарлалтаас давахгүйгээр 20 хувь хүртэлх хувийн импортын татвар оногдуулах арга хэмжээ авна. Үүнийг бид тодорхой үе шат, дараалалтай хэрэгжүүлэх болно. 
     Иймд Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын түншүүдийн өнөөдрийн уулзалтад оролцож буй Та бүхний анхааралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс хэрэгжүүлж буй эдгээр төсөл, хөтөлбөр, санаачилгыг цаашид дэмжин хамтран ажиллахыг уриалж байна. Бид хамтдаа байж өнөөгийн тулгараад буй сорилтуудыг амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна.” гэсэн юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө -9 градус хүйтэн

    Улаанбаатар хотод өдөртөө -9 градус хүйтэн