“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд үндэсний 1000 гаруй үйлдвэрлэгч оролцож байна

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд үндэсний 1000 гаруй үйлдвэрлэгч оролцож байна

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлээ дэмжих зорилготойгоор нийслэлийн удирдлагууд түүчээлж, 21 аймгийн удирдлагуудаа уриалж энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа байдаг. Харин тус үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр энэ гадагшаа урсаж байгаа мөнгөний тодорхой хувь нь Монголдоо үлдэнэ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн  засгийн төв, гол зах зээл. 21 аймагтай хамтын ажиллагааг хөгжүүлж, тэнд жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа олон мянган иргэнээ хотын зах зээлд татаж, бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулахад Улаанбаатар хот дэмжлэг үзүүлэх эхний санаачилга энэ. Цаашид тус үзэсгэлэн, худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дээр суурилдаг. Тиймээс тэднийг бодлогоор дэмжиж, ажлын байраа хадгалахад зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай” хэмээсэн юм.

Мөн энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүйгээр хамтран ажиллаж буй “Шинэ зуун айл трейд” ХХК-ийн хамт болон Н.Наранхүү захиралд талархал илэрхийлсэн юм.

Манай улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 90 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн тус салбарт нийт 900 мянга гаруй хүн ажилладаг нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 68 хувийг эзэлж, экспортын орлогын 2.4 хувь, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллагад 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлдэг.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Хотын даргын өгсөн үүргийн дагуу 10 мянган ам метр талбайг тохижуулж, үйлдвэрлэл эрхлэгчдээ бараа бүтээгдэхүүнээ ая тухтай борлуулах, иргэдэд тухтай орчинд үйлчлүүлэх, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ авах боломжийг бүрдүүллээ. 21 аймгаас ирсэн аж ахуйн нэгжүүд 3-5 хоногийн дотор бүтээгдэхүүнээ зараад, дахин бараагаа явахаар явж байна. Мөн Соёлын яамтай хамтран Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа соёлын өвийн онцгой бүтээлүүдийг дэлгэн харуулж байгаа. Түүнчлэн Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байна” хэмээгээд иргэдийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, худалдан авалт хийж, үндэсний үнэнч хэрэглэгч болохыг уриаллаа.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид анх удаа 21 аймаг, есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэгчид оролцсон, мөн түрээсийн төлбөргүй ийм үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгааг онцолж, тус арга хэмжээг зохион байгуулсанд талархал илэрхийлж байв. Мөн борлуулалт маш сайн байгааг хэлж байлаа.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий “Үзэсгэлэн худалдаанд манай газар инновацын соёлыг түгээх ажлын хүрээнд инновацын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн тавьж байна. Өнөөдөр гэхэд хүүхдэд хэрэгтэй, танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг иргэд маш ихээр худалдан авч байна.  Мөн гэртээ хийж болох сонирхолтой олон зүйлсийг дэлгэн тавьсан. AR, VR технологиор бэлэг дурсгал, соёлын бүтээлүүдийг дэргэд нь байгаа мэт үзэх боломжийг олгож байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зурагжуулан баримтжуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бий болгож онлайн дэлгүүр нээнэ” хэмээсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Боловсролын  мэдээллийн технологийн төв “Ай-Корь” компанитай хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурлаа

    Боловсролын мэдээллийн технологийн төв “Ай-Корь” компанитай хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурлаа