Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 10 удаа хуралдаж, нийт (давхардсан тоогоор) 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн зургаан санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн хоёр санал, дүгнэлтийг бэлтгэж холбогдох Байнгын хороонд хүргүүлж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг тус тус бэлтгэн ажиллажээ.

Хууль, тогтоолын төслийг  хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын  хүрээнд:

Байнгын хороо Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажиллаж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэснээр нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулж,  Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь зорилго, үйл ажилллагаанаас гадна санхүүжилтийг хамтад шийдэж хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2023 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138,272.30 сая төгрөг, Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуйн салбар, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон судалгаа шинжилгээний зардалд 89,980.90 сая төгрөг, нийтдээ 228,253.20  сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж төсөв санхүүжилттэй нь уялдуулж өгсөн нь бодит үр дүнгээ өгнө гэж үзжээ.

Байнгын хорооны тогтоолоор Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазараар ахлуулан байгуулсан. Ажлын дэд хэсэг 7 удаа хуралдсанаас гадна байгалийн ургамал ашиглагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2022 оны 10 дугаар сарын 31-нд, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийг хамруулсан хэлэлцүүлгийг Орхон аймагт 2022 онд 12 дугаар сарын 20-нд тус тус зохион байгуулсан юм.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооны тогтоолоор  гурван ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахлан ажиллаж байна.

2.Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар ажиллаа.

Ажлын хэсэг санал, дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, “Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

3.Байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Г.Мөнхцэцэг нар ажиллаа. Ажлын хэсэг санал дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Бусад ажлын талаар:

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг тав,  хурал зөвлөгөөн зургаа,  уулзалт, ярилцлага тав, гадаадын зочид төлөөлөгчтэй таван уулзалтыг зохион байгуулж ажиллаа. 

2023 оны 01 дүгээр сард Байнгын хорооны хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилтийн байдал, цаг агаарын төлөв, өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, нөөц бэлтгэл, отор нүүдэл, эрчим хүч, түлш, дулааны хангамж, агаарын бохирдлын талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу дараах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Их Хурлын Байгаль хамгаалал консервацийн бүлгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Байгаль орчны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2023 оны 01 дүгээр сарын зохион байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын 33 хуульд дүн шинжилгээ хийж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах санал боловсруулсныг хэлэлцүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар болон холбогдох яам, агентлаг, олон улсын төслийн болон төрийн бус байгууллагыг төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 50 гаруй хүн оролцсон. Цаашид байгаль орчны багц хууль дээр дүн шинжилгээг нарийвчлан хийхээр  болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна

    Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна