С.Чинзориг сайд Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа

С.Чинзориг сайд Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн анхны томилолтоо Хэнтий аймгаас эхэлж тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТ, Өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 200 орчим хүн оролцсон “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл” уулзалтад оролцлоо.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн саналыг сонсч, тулгамдсан асуудлынх нь талаар ярилцсан юм.
С.Чинзориг сайд 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох; иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх; эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгож зарим шаардлагатай тохируулгыг хийх; эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх; эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг түлхүү барьж ажиллахаар төлөвлөснөө хийж эхлээд буйгаа танилцуулсан.

Эрүүл мэндийн салбарын суурь хуулиудад 2011 оноос хойш шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөлт хийгдээгүй хэрнээ нэмэлт өөрчлөлтөөр  60 хувьд нь  өөрчлөлт орсон нь хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.

Тиймээс эхний ээлжинд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуультай болоход анхаарч УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Өвчилсөн хойно нь эмчилж эдгээх гэхээсээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход энэ хуулийн ач холбогдол их гэдгийг сайд яриандаа онцолсон.  
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байгаа. Юуны өмнө гүйцэтгэлийн санхүүжилтийн арга тохирч байна уу гэдгийг харах хэрэгтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгийг төрөлжсөн клиник эмнэлгүүдтэй адил лавлагаа шатлалынх болгох нь гарааны тэгш бус нөхцөлийг бий болгож гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шимийг адил түвшинд хүртэх боломжийг бууруулж буй. Нэг үгээр эрүүл мэндийн салбарын тогтолцоо хуучин хэрнээ санхүүжилтийг өөрчилсөн нь зарим талаар доголдол үүсэхэд хүргэж байна. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж чаддаг тусламж үйлчилгээг клиникийн төрөлжсөн эмнэлгүүд үзүүлэх нь зөв үү гэдгээс эхлээд лавлагаа шатлалын эмнэлгийн санхүүжилтийн нэр төрлийг эргэж харж, зарим нэг тусламж үйлчилгээний өртгийг  дахин тооцох шаардлага ч гарч байгаа талаар ярьсан.  

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хөдөөгийн сумдад ялангуяа 2500-гаас цөөн хүн амтай газарт хүндрэлтэй тусч, санхүүжилтийн шаардлага шалгуурыг хангахгүй байна. Энэ бүгдийг эргэж харж зарим нэг шаардлагатай тохируулгыг хийх үүднээс өнгөрсөн оны 11, 12 дугаар сарын сум, өрхийн ЭМТ-үүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг шалгуур тооцолгүй олгох шийдвэрийг ЭМДҮЗ гаргасан. Мөн ЭМТ-үүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг орон нутгийн Засаг даргатай, санхүүжилт авах гэрээг ЭМДЕГ-тай хийдэг нь хэр оновчтой вэ гэдгийг ч харах ёстой юм.


Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан төсвийг 100 хувь авахын тулд үзүүлэх үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, сэтгэлгээний хандлагаа өөрчлөх ёстой гэдгийг сайд онцолсон.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын стандартыг шинэчлэх ажлын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүхий л шатанд мөрдөх үйлчилгээний стандарттай болох нь чухал.
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах талаар олон жил ярьж байгаагаа бодитоор хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарч ажиллах бөгөөд өнөөгийн байдлаар шат шатны эмнэлэг хоорондоо мэдээллээ бүрэн солилцох программ хангамж бүрэн дуусаагүй, тоног төхөөрөмж дутагдалтай, боловсон хүчний чадавхи хангалттай биш зэрэг бэрхшээлүүд байгаа ч цаасыг халж цахимд шилжих бодлогоос ухрахгүй гэдгийг ч хэлсэн.
Сайдын мэдээллийн дараа уулзалтад оролцогчид салбарын үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлууддаар саналаа хэлсэн бөгөөд саналуудын дийлэнх нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмиийн хамгаалалтай холбоотой байв. Үг хэлсэн хүмүүс ажлын ачаалал, нэмэлт урамшуулал зэргээр гар дээр авч байгаа мөнгөний хэмжээ өсч болох ч гол нь үндсэн цалингаа нэмүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн нормын хувцасны хангалт, тэтгэвэр боддог хувь хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлтөд эрүүл мэндийн салбарынхныг түлхүү хамруулахад анхаарахыг ч хэлж байлаа. 

Уулзалтад оролцогчдын хэлсэн саналуудыг тоймловол:
-Алсын дуудлагад явахад туулах чадвар сайтай унаагүй бол хуучин “Фургон” голдуу машин эвдэрч, цас, шаварт суух зэргээр эрсдэл ихтэй. Тиймээс унааны асуудал ялангуяа алсын дуудлагад явдаг түргэний машиныг шинэчлэхдээ хүнд өвчтөн тээвэрлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтны тохь тух талаас нь ч харах хэрэгтэй байна.
-Төрийн хэмнэлтийн хуулиар төсөв танагдсан нь Зоонозын төв халдварт өвчний голомтоо хянаж ажиллах боломжийг хумиж байна. Томилолтын мөнгө,  шатахууны  зардлаа олгож чадахгүйд хүрч буйг анхаарч өгнө үү.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд сүрьеэгийн тусламж үйлчгээний талаар тусгах шаардлагатай.
-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораторийн тоног төхөөрөмжид ашиглаж буй оношлууруудын үнэ ам.долларын ханштай холбоотой өссөн ч төсөв нэмэгдээгүй нь хүндрэл учруулж байна.
-Хөдөөгийн эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хомсдол нүүрлэж, ялангуяа сувилагчааар ажилллах хүн олдохоо больсон.
-Хөдөөгийн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь сумын ЭМТ-ийн санхүүжилтэд нөлөөлж байна.
-Эмнэлгийн үйлчлэгч, жолооч зэрэг туслах ажилтнуудыг гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох журамд хамруулж өгнө үү.
-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахад юуны түрүүнд сумдын интернэтийн хурд, компьютерын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өрх, сумдын эмнэлгийн интеграцийг хийж дуусахад серверийн хүчин чадлыг сайжруулахгүй бол гацах доголдох зэргээр асуудал үүснэ.
-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахдаа эмч, ажиллагсдын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч хуульд тусгаж өгнө үү.
-Эмийн салбарт онцгой бодлого хэрэгжүүлж чанар, үнийн өсөлтөд хяналт тавих шаардлага байна.
-Эрүүл мэндийн даатгалын суурь тарифыг инфляцитай уялдуулж нэмэхгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ өсөхгүй байна хэмээсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    С.Шижирбат койнчин О.Мөнхжинг шүүхэд ялжээ

    С.Шижирбат койнчин О.Мөнхжинг шүүхэд ялжээ