Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо найман удаа хуралдаж, 16 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.

Мөн байнгын хорооноос Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн хөрөнгийн зах зээлээр дамжуулан аж үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар Байнгын хорооны тогтоол гарган, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгчээ. Тухайлбал, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын ашиг шим, түүхий эдийн бодит нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркуудын чиглэл, байршил, хүчин чадал зэргийг нэгдсэн бодлогоор зохицуулах, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх, баруун, зүүн  бүсийн үйлдвэрлэл, технологийн паркийн /Ховд, Дорнод/ дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд томоохон төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн зохицуулалтуудыг холбогдох хууль, тогтоомжид тусгах талаар Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Ингэснээр Төрийн банк болон “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгож, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх”, мөн “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг олон улсын жишигт хүргэнэ” гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлаас баталсан ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотой тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа ноос, ноолуурын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ.

2022 оны экспортын бүтцээс харахад манай улсын нийт экспортын 84.9 хувийг  БНХАУ эзэлж байна. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. УИХ-ын тогтоолын дагуу ноолуураа самнаад гаргавал Европын холбооны улсууд болон бусад улсын зах зээлд нийлүүлж, нэг улсын хэт хараат байдлаас гарах боломжтой юм.

Ингэснээр угаасан ноолуурыг экспортод гаргахгүй, 4.5 мянган тонн хялгасыг нь ялгасан буюу самнасан ноолуурыг экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 290 гаруй сая ам.доллароор өсгөх, 4000 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрүүд нь самнасан ноолуурын гол импортлогч улсууд болох Итали, Англи, Франц зэрэг улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэрээ хэлцлүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан дотоодын үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх жилүүдээс 2.7 дахин нэмэгдэх төлөвлөгөөтэй байгааг Байнгын хорооны гишүүд хэллээ.

Дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2023 онд 34 үйлдвэр 8,2 мянган тонн ноолуур худалдан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үйлдвэрүүдийн зүгээс ноолуурын үнийг бууруулахгүй байхад анхаарч ажиллахаа Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн байна. 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулан дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажилласан.

Түр хорооноос хууль, эрх зүйн орчныг сайжруулах, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх, мал аж ахуйн болон мал эмнэлэг, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. Эдгээр ажлын хэсгүүд нийт 31 удаа хуралдаж, боловсруулсан санал дүгнэлтээ 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байна.

Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх Түр хорооны тогтоолыг батлан гаргажээ.

ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫН ТАЛААР:

1.Хууль, эрх зүйн чиглэлээр:

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүнд болон Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүнтэй холбогдуулан дээрх үйлдвэрлэлд хамаарах салбар, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хүнд болон Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2023 оны чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулж, дээрх салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, дэмжихтэй холбоотойгоор одоо үйлчилж байгаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн давхардлыг арилгахтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөсөн байна.

2.Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих талаар:

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх бүсүүдийг тодорхойлох асуудлыг ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцэх юм байна. Үүнд;

1.Одоо байгаа үйлдвэрийн бааз, түүхий эдийн нөөцөд түшиглэн Дорноговь аймгийн “Алтан ширээт”, “Гэрэлт говь” зэрэг аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэх,

2.Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах,

3.Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймагт мах боловсруулах болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдийг кластерын чиглэлээр хөгжүүлэх,

4.Баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг хийх “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах,

5.Уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулдаг болох, 

6.Төрийн өмчийн болон орон нутгийн оролцоотой компаниудын үр ашгийг тооцож, менежментийг сайжруулахад хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн болгох, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах юм байна.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлж ажилласнаар эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжиж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох, аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос гаргах бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин танилцуулав.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд нар сэтгүүлчдийн асуултад хариулт, мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засвар, механикийн завод томоохон дөрвөн төсөл хэрэгжүүлжээ

    Засвар, механикийн завод томоохон дөрвөн төсөл хэрэгжүүлжээ