Газрын багц хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөв

Газрын багц хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөв

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг үдээс хойш салбар  гурван хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Газрын ерөнхий хуулийн төсөл болон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Их Монгол”  танхимд болж уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Их засаг” танхимд болж, чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг,  Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд үргэлжилжилж, чиглүүлэгчээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар тус тус ажилласан юм.

Дээрх салбар хэлэлцүүлгүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр "Газрын багц хуулийн төслүүдийн онцлог зохицуулалт, бусад салбартай уялдуулсан талаар", Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, тус газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн нар "Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтын талаар", Барилга хот, байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат "Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог зохицуулалт, бусад салбартай уялдуулсан талаар" тус тус илтгэл тавьж,  хэлэлцүүлэгт оролцогчид төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн.

Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнгийн талаарх танилцуулгадаа, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 81 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой 7 асуулт асууж, 23 гаруй санал гарсан. Мөн саналын хуудсаар 62 саналаа бичиж ирүүлснийг дурдлаа.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл, кадастрын нэр томьёо, баримтлах зарчим чиглэлээр 24, кадастрын төрөл, эрхийн кадастрын үйл ажиллагааны чиглэлээр 42, нөөцийн кадастр, түүний хамаарах хүрээ, үйл ажиллагааны чиглэлээр чиглэлээр 6, кадастрын үйл ажиллагааны хориглох зүйл болон хариуцлагын чиглэлээр 13, нийт давхардсан тоогоор 85 санал ирүүлсэн гэж байв.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл, Геодези, зураг зүйн нэр томьёо, баримтлах зарчим чиглэлээр 18, геодези, зураг зүйн үйл ажиллагааны ангилал, тавигдах шаардлагын чиглэлээр 27, геодези, зураг зүйн салбарын удирдлага, зохицуулалтын чиглэлээр 12, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт чиглэлээр хоёр, геодези, зураг зүйн баримт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо чиглэлээр хоёр, геодези, зураг зүйн санхүүжилт, хариуцлага чиглэлээр нэг, дагалдан гарах нэг хуулийн төсөлд хоёр санал өгснийг тодотгоод цаашид уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн,  санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үр дүнтэй, ажил хэрэгч болсныг тодотгоод хуулийн төсөлтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, эрх зүйн орчин болон тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдгээрийн шийдлийг тодорхойлоход чиглэгдсэн хэлэлцүүлэгт 28 хүн оролцож, үүнээс 9 хүн үг хэлж, нийт давхцсан тоогоор 24 санал гаргасан нь 19 багц асуудлын хүрээг хамарсныг дурдав.

Мөн эдгээр саналыг тоймловол, хот байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлийг нэгтгэж, нэр томьёог олон улсын жишгийн дагуу тусгах, хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийж, газар олгодог байх зохиуцуулалтыг Хот байгуулалтын тухай хууль, Газрын ерөнхий хуулийн төслүүдэд тусгах, Хот байгуулалтын тухай хуулийг ерөнхий хууль болгож, бусад хуулийг түүнтэй уялдуулан боловсруулж, батлуулах, хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөө болгон боловсруулан, хэрэгжүүлдэг байх, хот суурины ерөнхий төлөвлөгөөг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй харилцан уялдаатай боловсруулж, эрэмбэ дарааллын дагуу хэрэгжүүлдэг болгох, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын ажлын байрыг төрийн албаны тухай хуулийн дагуу албан ёсоор тогтоож ажиллуулах, улсын ерөнхий архитектортой болгох зэрэг саналуудыг гаргасан гэж байлаа.

Түүнчлэн, хот байгуулалтын тухай хуулийн нэрийг Бүс нутаг, хот төлөвлөлтийн тухай хууль гэж өөрчлөн нэрлэх боломжийг судлах, хот сууринг тохижуулах ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичгийн төрөлд оруулж тусгах талаар анхаарч үзэх, хот байгуулалтын салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих, хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн судлаачдыг оруулах шаардлагатай бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг хатуу тогтоож, нэр заан хуульчлах шаардлагагүй талаар, хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг хуульд тодорхой тусган оруулах, төлөвлөлтийн дагуу газар олгох, хот байгуулалтын үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх асуудлыг Төсвийн тухай хуульд тусгах, хот суурин газрыг дахин хөгжүүлэх төлөвлөлтийн арга зүй, аргачлалын дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах, хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах зургийн даалгаврыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбогдуулан хүртээмжийн талаарх нэр томьёог төсөлд тусгах, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Бүс нутаг, хот төлөвлөлтийн хүрээлэн байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасныг дэмжих, Монголын нүүдлийн соёл иргэншил, уламжлалттай холбоотой төлөвлөлтийн асуудлыг Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлагад тусгах, төслийн 45.5-д заасан мэргэжилтний мэргэшлийн зэрэг хүчингүй болсон тохиолдолд гурван жилийн хугацаанд сургалтад хамрагдахыг хориглосон заалтыг хасах зэрэг асуудлаар тодорхой саналыг гаргасан. Иймд эдгээр саналуудыг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулж,  хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцолсон.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Газрын ерөнхий хуулийн төсөл болон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай төслийн салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулав.

Тэрбээр, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 200 гаруй хүн оролцсоныг дурдаад хэлэлцүүлгийн явцад 30 оролцогчдоос хуулийн төсөлтэй холбоотой 75 санал, мөн саналын хуудсаар 75 хүн саналаа бичиж ирүүлсэн бол цахим санал (QR)-аар найм буюу нийтдээ 158 санал ирүүлсэн. Үүний 138 санал нь Газрын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотой байсан бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн талаар дөрөв, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар хоёр, Газрын төлбөрийн тухай хуулийн төслийн талаар 14 санал гарсныг дурдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ

    Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ