Эрүүл мэндийн сайд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов

Эрүүл мэндийн сайд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээндээ Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Улсын клиникийн төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 онд хийсэн бөгөөд энэ сарын 9-нд бөөр шилжүүлэн суулгах 300 дахь, ирэх сарын 17-нд элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгааг хийхээр товлосон юм байна.  

Бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй тус эмнэлэг эдгээр мэргэшсэн багийн эмч мэргэжилтэнд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан бөгөөд тус төв  үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэх томоохон үүргийг хүлээдэг ч өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй. УНТЭ-ийн өргөтгөлд гурван бокс, хоёр том өрөөтэй, хэвтүүлэн эмчлэх найман ортойгоор үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага.

Яг өнөөдрийн байдлаар донор нь бэлэн 67, шинжилгээ өгч донор бэлдэж байгаа 36 нийт 103, тархины үхэлтэй донор хүлээж байгаа 191 хүн элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэхээр хүлээж байна.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр 600 хүн хүлээж байгаагийн 15-ынх нь донор бэлэн, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18, доноргүй 483 хүн байгаа. Улсын хэмжээгээр бөөрний дутагдал гэж оношлогдсон  1200 хүн диализын аппаратанд орж байна. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард  5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээхэд хүрч байна.


Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 орчим цаг үргэлжилдэн элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр төлөвлөгөөт 10-аад хагалгааг хойшлуулахаас аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан тайлбарласан.

Тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй, өдөрт хоёр хагалгаа хийхэд хангалттай мэргэшсэн боловсон хүчинтэй. Элэгний баг ч залуу үеэ хангалттай хэмжээнд бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч байлаа. Үндэсний багийнхан зөвхөн эрхтэн шиллжүүлэн суулгах хагалгаанд л ордог юм биш. Тэд УНТЭ-т хийгдэж буй бсад төрлийн мэс заслыг ч хийх үүрэгтэй.


УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, ариутггал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай байхаар төлөвлөсөн байна.
Барилга барих санхүүжилтийг шийдэх хоёр хувилбар байж болохыг С.Чинзориг сайд ЭШСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд танилцуулсан. Сайдын хэлж буйгаар эхнийх нь батлагдсан зураг төслийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт суулгах. Энэ талаар Ерөнхий сайдтай зөвлөсөн, санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах талаар санал солилцсон ч хөрөнгө оруулалтыг нэг дор бөөнөөр нь  суулгах боломжгүй тул хэдэн он дамжиж.таарна.  Ингэсэн тохиолдолд 15-20 ор нэмэх боломжийг судлах үүргийг УКТЭ-ийн даргатай уулзахдаа өгсөн гэлээ.

Хоёр дахь хувилбар нь ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд нийгмийн салбарын төсөлд багтаах. Энэ тохиолдолд хугацаа хожих боломжтой ч ЭШСТ-ийг барих ажлыг хувийн хэвшил сонирхох эсэх нь эргэлзээтэйгээс гадна бариад ашиглах зарчмаар явах учраас хувийн хэвшил барьсан тохиолдолд өртгөө нөхөх зорилгоор тусламж үйлчилгээний үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа гэдгийг сайд хэлж байлаа.
Үндэсний багийнхны хувьд  аль болох хугацаа алдахгүйгээр шинэ төвтэй болох нь олон хүний амийг аврах боломж бүрдэнэ гэж үзэж буй ч хувийн хэвшлээр барилгаа бариулсан тохиолдолд гарч болох эрсдлийг эртнээс тооцож, тусламж үйлчилгээнд даатгалаас олгодог санхүүжилтийг нэмэгдүүүлэх зэрэг арга хэмжээг авч болох юм гэж байв.

Шинэ барилгатай болох хүртэл ЭШСТ-ийн орны тоог нэмэх замаар ачааллыг зохицуулах арга байж болох ч энэ нь зөвхөн хэвттүүлэн эмчлэх ор нэмж тавих тухай асуудал биш. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдлыг иж бүрнээр нь хянах тусламж үйлчилгээний цогц тоног төхөөрөмжийг хамтад нь шийдэхээс гадна хагалгааны өрөөг нэмэх асуудлыг ч авч үзэх ёстойг хэлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Цэвэр Агаар” дээд хэмжээний форум монгол улсад болно

    “Цэвэр Агаар” дээд хэмжээний форум монгол улсад болно