• 0
  • 291

Төрийн банк киоск машинтай болно

Төрийн банк киоск машинтай болно

Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа. 

“Банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө.

Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна.  Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг бодолцож, хөгшин, залуу ямарч насны хүн ашиглаж болохоор энгийн, ойлгомжтой бас орчин үеийн шийдэл нэвтрүүлэх нь өнөөгийн хэрэгцээ, шаардлага болоод байна. Гэхдээ энгийн гээд нууцлал, аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй л дээ. Ялангуяа “банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө. Өндөр хөгжилтэй улсын банк, санхүүгийн байгууллагуудтай ч эн зэрэгцэх боломж бүрдлээ.

Төрийн банк одоогоор хэчнээн харилцагчтай вэ. Банкны суурь системээ үндсээр нь шинэчилснээр харилцагчдад ямар боломж нээгдэв?

Манай банк 2.2 сая гаруй харилцагчтай. Орон сууц буюу хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувийн гүйлгээ манай банкаар дамжиж байна. Мөн тэтгэврийн тал хувийг,  халамжийн дийлэнх хэсгийг Төрийн банкаар олгодог. Тиймээс бид энэ олон харилцагчийнхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор системээ шинэчилсэн. Ингэснээр харилцагчийн бүртгэлийг илүү дэлгэрэнгүй бүртгэх нөхцөл бүрдсэн. Харилцагч ямар нэг гүйлгээ хийхдээ эхлээд ХУР системээр хурууны хээгээ баталгаажуулдаг боллоо. Энэ бол аюулгүй байдал сайжирсны нэг том илрэл. Түүнчлэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Тухайлбал, Төрийн банк киоск машинтай болж байна. Ингэснээр иргэд банкинд урт дараалал үүсгэх шаардлагагүй болно. Манай банкны 2011 оноос хөгжүүлсэн Гялс банкин дээр л гэхэд маш олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Гялс банк бол манай гол брэнд шүү дээ. Мөн өмнө нь бусад системийн өндөрлөгөөг хүлээж, 00:00 цагаас гүйлгээ саатдаг байсан. Энэ байдал өөрчлөгдлөө. Бид суурь системээ шинэчилснээр системүүдийн өндөрлөгөө зэрэг хийгддэг болсон. Хамгийн гол нь теллер, харилцааны менежерүүдийн гар ажиллагааг автоматжуулснаар банкны үйл ажиллагаа хурдан шуурхай болж байгаа юм. Бид шинэ системийнхээ хөгжүүлэлтийг байнга л хийж явна. 

Системээ шинэчилснээр хадгаламж, зээлийн үйлчилгээний бүртгэл илүү хурдан шуурхай болж, энэ хэрээр банкны үйлчилгээ хурдан шуурхай болно гэсэн байсан. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу? 

Системийн шинэчлэл хийснээр хадгаламж, харилцах дансны бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлдөг болсон. Хадгаламж, харилцах, зээлийн дансны үлдэгдэл хөтлөлт, хүүний сан хөтлөлт илүү дэлгэрэнгүй, тодорхой болж ирсэн. Мөн ковер данс хөтлөх боломжтой болсон. Жишээ нь, 1111 гэсэн харилцах данс дээр 2222 гэсэн ковер данс холболоо гэж бодьё. Хэрэв 1111 дансны үлдэгдэл гүйлгээ хийж, төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол 2222 гэсэн ковер данснаасаа автоматаар гүйлгээ хийх боломж бүрдсэн гэсэн үг. Энэ мэт маш олон давуу тал бий болсон. 

Уншигчид маань санаж байгаа бол гуравдугаар сард Төрийн банкны АТМ болон интернэтийн гүйлгээ гурван өдрийн турш зогссон. Тэр үед банкны систем яг шилжиж байсан байх. Цаашид тийм байдал давтагдах уу? Ер нь шилжилт бүрэн дууссан гэж ойлгож болох уу?

Банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэн солино гэдэг бол маш нарийн төвөгтэй ажил. Хүнээр бол нэг үе дуусаад дахин шинэ залуу, эрч хүчтэй үе төрж байгаатай адил. Гэхдээ харилцагчийн мэдээлэл, датанд ямарч өөрчлөлт орохгүй. Төрийн банкны хуучин ашиглаж байсан систем технологийн хувьд хуучирч, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжгүй болоод байсан юм. Харин Төрийн банкны 3000 гаруй ажилтан, тэр дундаа мэдээллийн технологийн ажилтнуудаар ахлуулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн нөр их хөдөлмөрөөр энэ ажил биелэлээ оллоо. Бид ГрейпСити Монголия компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд системээ хөгжүүлж, туршиж байж энэ том ажлын ард гарсан. Монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн хэмжээний систем хөгжүүлж, нэвтрүүлж болдгийн тод жишээ энэ байлаа. Мэдээж ийм том хэмжээний төсөл  хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний саатал, бэрхшээл, доголдол, тооцоолж чадаагүй эрсдэл гарсан. Үүнийг манай хамт олон шуурхай шийдвэрлэж, шинээр нэвтрүүлсэн систем маань долоон хоногийн дотор л тогтворжсон. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлага гарахгүй. Мөн ямар нэг доголдол үүсч, харилцагчдаа бухимдуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан систем шилжих үед хүндрэл учруулсандаа харилцагч та бүхнээсээ хүлцэл өчье. Бид цаашид улам хичээх болно оо.

Монголын томоохон арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк олон улсын банк, санхүүгийн байгууллагад ашигладаг IBAN дансны дугаарлалт руу шилжлээ. Энэ дугаарлалтын давуу тал нь юу вэ?

IBAN (International Bank Account Number) дансны дугаарлалт нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий дугаарлалт юм. Манай банк ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарлалтыг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүсэн анхны банк боллоо. Ингэснээр манай харилцагчид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн дансны дугаараар олон улсын гүйлгээ хийх боломж бүрдэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу ирэх он гэхэд бүх банк IBAN дугаарлалт ашиглаж эхэлнэ. 

Төрийн банк үйлчилгээндээ киоск машин нэвтрүүлэхээр туршилт хийж байна. Хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?

Бид системийн шинэчлэлээс гадна технологийн шинэчлэлд ч анхаарч байна. Хэрэглээний төлбөр төлөх, халамжийн мэдээлэл авах зэрэг шалтгаанаар иргэд банкинд дараалал үүсгэдэг. Энэ байдал өөрчлөгдөнө. Манай банкны хувьд цахим шилжилтийн хүрээнд нэлээн олон бүтээгдэхүүн үйлчилгээг тусгаад явж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг тойрсонгүй, ажилд багагүй төвөг учрууллаа. Гэхдээ бид хойш суусангүй, зарим салбартаа нэвтрүүлээд туршилтын хэмжээнд явж байна. Бид энэ сардаа багтаад банкны салбарууд дээрээ 40-өөд киоск машин байрлуулна. Харилцагчдаа хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгнө. Мөн эхний ээлжинд Дархан, Эрдэнэт гэх мэт хүн ам ихтэй хотуудад  байршуулна. Цаашлаад улс орон даяар хүртээмжийг нь шат дараатай нэмэх төлөвлөгөөтэй байна. 

Киоск машинаар ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

Иргэд банкинд урт дараалалд зогсож, багагүй бухимддаг шүү дээ. Ялангуяа манайх шиг ачаалалтай банк энэ асуудлыг бага ч болов шийдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Шинээр нэвтрүүлж буй киоск төхөөрөмжөөр дамжуулан харилцагч банкны бэлэн бус төлбөр тооцооны бүх үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмнэ. Манай банкны харилцагчдын хувьд хурууны хээгээрээ ХУР системд өөрийгөө баталгаажуулаад бүхий л төлбөр тооцоо, гуйвуулгаа хийж болно. Мөн дурын банкны харилцагч Төрийн банкны киоск машиныг ашиглан байрны төлбөрөө карт болон QPay ашиглан төлөх боломжтой. Ер нь ашиглахад аль болох ойлгомжтой байхаар хөгжүүлсэн гэж бодож байна. 

Энэ дашрамд Төрийн банкны нийт харилцагчиддаа хамт олныхоо өмнөөс Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн мэндийг хүргэе.

Та бүхэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, зөвлөгөөгөө бидэнд харамгүй өгч байгаарай. Төрийн банк харилцагч та бүхнийхээ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж, хурдан шуурхай үйлчлэхийн төлөө зүтгэх болно оо.


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Эрчүүд эмэгтэйчүүдийн манлайллын ТӨЛӨӨ...

    Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав

    Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрханчууд шалгарлаа

    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Г-д 15 жилийн хорих ял оноожээ

    Намагт шигдсэн 25 настай эмэгтэйг 1 цаг орчим ажилласны үр дүнд гарган авчээ

    Маргаашнаас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна

    Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

    НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ

    Ковид-19 өвчнөөр өдөрт нас барах иргэдийн тоо 10 доош буухгүй байна

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 24-ны өдөр явагдана

    Р.Чингис хариуцлага алдаж ажлаа хүлээлгэн өгсөн ч "Даргын суудал" хүлээж байгаа байх

    16-17 насны хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдах явц 78 хувьтай байна

    Цагдаагийн дээд хэмжээний олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    Иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна

    Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно

    Таван аймаг, нэг дүүрэгт туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Алга болсон 3 настай охин эсэн мэнд олдлоо

    Малын хулгайн бүлэг этгээдүүдийг саатуулан баривчилжээ

    ХҮРТЭЭМЖЭЭС ЧАНАРТ чиглэсэн төсөв

    Э.Эрдэнэбат: Ах нар бидэнд ажил мэргэжлийн ч, амьдралын ч ухаан заадаг байлаа

    Газартай холбоотой бүх асуудлыг цахимаар шийднэ

    Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

    Н.Алтанхуяг: Нөхөн сонгууль мөнгөний сонгууль болж өнгөрсөн

    Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

    “Улаанбаатар” кино наадам Монгол кино хөтөлбөрийн нээлт болов

    УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Идэрбат нутгийн ах Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүлжээ

    Авилга авсан гэх Д.Хаянхярвааг 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ

    Э.Батшугар, Ц.Идэрбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн банк нээлттэй хувьцаат компани болно

    Төрийн банк нээлттэй хувьцаат компани болно