Г.Занданшатар: ХЭҮК хүний эрхийг хамгаалах асуудалд шинэчлэл хийж, шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй

Г.Занданшатар: ХЭҮК хүний эрхийг хамгаалах асуудалд шинэчлэл хийж, шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй

Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан хүний эрхийн талаарх хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах тал дээр хэрхэн ажилласан болоод цаашид хэрхэн ажиллах, Монгол Улсад тулгамдаад буй хүний эрхийн асуудлуудын талаар товч танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд хараат бус, нээлттэй сонсголоор томилогддог болсныг дурдаад хүний эрхийг хамгаалах асуудлыг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлж, эрс шинэчлэл хийх, шинэ арга барилаар ажиллахыг даалгав. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлан ажиллах ёстойг сануулсан.

Тэрбээр, Хүний эрхийн асуудлаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч холбогдох яамдтай хамтарч цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах хэрэгтэй гэлээ. Мөн цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг жил ирэх тусам өссөөр байгаа. Тиймээс хүний эрх зөрчигдөж байгаа энэ асуудлыг цэгцлэх, иргэдэд цахим хэрэглээний боловсрол, мэдлэг олгох асуудлаар парламентад суудалтай намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов. Дээрх хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн тус асуудлуудаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргаж ирэх хаврын чуулганд танилцуулахыг Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагад үүрэг болголоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүний эрхийг хамгаалах чиглэлээр парламент дахь сөрөг хүчин бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд шинжилгээ хийхэд дараах асуудлыг Хүний эрхийн үндэсний комиссоос анхаарах  шаардлагатай гэж үзсэн талаар танилцуулсан. Үүнд ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлдэг байх талаарх хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь илтгэлд тусгагдаагүй.

Иймд илтгэлийн ач холбогдол, үр дүнг тодорхойлоход комиссын болон гишүүний зөвлөмжийн үр дүнгийн талаар цаашид тайлагнаж ирүүлэх, хүний эрхийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд зөрчигдсөн эрхийг сэргээх боломж, дахин давтагдах магадлал, бодлого, үйл ажиллагааг өөрчлөх боломжийн талаарх саналыг тусгах зэрэг хэд хэдэн асуудал багтаж буй юм.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс ирсэн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнгийн тайлан болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж тогтмол олон нийтэд мэдээлэх, сурталчлах, Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлага зөвлөмжийн талаар дан ганц Улсын Их хуралд бус иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ГХ-ны сайд Б.Батцэцэг эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав

    ГХ-ны сайд Б.Батцэцэг эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав