Тандан судалгаа, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төр хариуцах ёстой

Тандан судалгаа, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төр хариуцах ёстой

 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чиинзориг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хийж буй ажлынх нь талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлынх нь гарц шийдлийн талаар ярилцлаа.

Тус төв улсын халдварт өвчний тусламж үйлчилгээгг үндэсний хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг бөгөөд 742 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас их эмч 205, сувилагч 212, бусад ажилтан 325 байна.
Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах хам шинжийн тандалтаас гадна томуугийн харуулдан тандалт, амьсгалын замын халдварт өвчний тандалт,  Ковид-19, вируст гепатит, гэдэсний халдварт өвчний, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын, зооноз өвчний, бэлгийн замаар дамжих халдварын, сүрьеэгийн, дархлаажуулалт бүхий халдварт өвчний зэрэг тандалтыг хийдэг. Гэтэл тохиолдолд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд тандалт, нийгийн эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт тусгагдаагүй, төрөөс санхүүждэггүй, -“Глобаль” сан, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр тандалт, томоохон судалгаа, илрүүлгийн үйл ажиллагаа явагддаг. Цаашид илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийг төлөвлөх, ач холбогдлыг ойлгуулах, төлбөртэй илрүүлэг (идэвхтэй тандалт), үзлэг шинжилгээ зохион байгуулах, тандалтын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог хуульчлах, халдварт өвчний тандалтын нэгдсэн цахим систем хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд сайдад танилцуулж байсан.
 


Төвийн үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгын дараа С.Чинзориг сайд ХӨСҮТ болон нийгмийн эрүүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлогынхоо талаар ярилцаж санал солилцсон.
Сайл ярианыхаа эхэнд гурван жил гаруй үргэлжилсэн Ковид-19 халдварт цар тахлын хүнд хэцүү цагт эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас үл эмээн халдварын голомтод цаг наргүй зүтгэсэн ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчдад Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд ХӨСҮТ-тэй холбоотой тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлага байгааг хэлсэн.

Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг адил нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрүүл мэндийн салбарын анхдагч суурь болох ёстой атал өнөөг хүртэл ийм хуульгүй явж ирсэн гажуудлыг засах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэнд ямар үйлчилгээг хэн үзүүлэх нь тодорхой байхаас гадна эрүүл байхын тулд иргэн ямар үүрэг хүлээхийг ч тусгах ёстой гэж байлаа.

Эрүүл мэндийн салбар өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж эмчлэх тогтолцоо руу явах цаг нь болсон гэдгийг ч хэлсэн. Тэбээр “Санхүүжилттэй холбоотой асуудлыг ч тодорхой болгох шаардлага байгаа. Миний хувьд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тандалт судалгааны ажлуудын санхүүжилтийг төр хариуцах ёстой гэдэг байр суурьтай байдаг.  Нийтийг хамарсан халдварт өвчний үеийн тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцахгүй бол бүгдийг ЭМДС руу оруулж гүйцэтгэлийн санхүүжилтээр шийдэх боломжгүй.
Иргэн хүн ирээдүйд эрүүл мэнддээ үүсч болох эрсдэлд зориулж төлсөн шимтгэлээс бүрддэг сангаас нийтийг хамарсан халдварт өвчний тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлж болохгүй гэдэг талаас нь хуулийн зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо ХӨСҮТ-ийн хувьд тийм ч тохиромжтой гэж үзэхгүй байгаа. Өнгөрсөн хоёр жилд ЭМДС-гаас  ковидын тусламж, үйлчилгээний зардал болон хилийн боомтын тандалтын үр дүнгээр тус төв үйл ажиллагаагаа явуулж, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмж, цөөн боловч хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлж, зарим нэг шаардлагатай засвар үйлчилгээний санхүүжилтийг хийж ирсэн байна. Ковидын тохиолдол цөөрснөөр гүйцэтгэлээр тооцож авдаг тусламж, үйлчилгээний зардал багасахаар санхүүжилтийн хэмжээ буурна гэдгийг тооцох, зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцоолж тус төвийн онцлогт тохирсон байдлаар шийдэх шаардлага ч байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны санал асуулга өндөрлөлөө

    Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны санал асуулга өндөрлөлөө