Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна.

Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, багаасаа өөрийн аав Л.Дашдорж болон нутгийн хөөмэйч М.Өлмийбат, Г.Маргад, Д.Сундуй, Д.Чулуун нараас хөөмэйн ур чадварыг эзэмшжээ. Тэрээр Монгол хөөмэйг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх,  дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 4 тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн 8 баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм. 

Д.Цэрэндаваа нь Бүх ард түмний урлагийн үзлэгийн “Хошой алтан медаль” (1981), Ажилчны урлагийн үзлэгийн “Алтан медаль” (1982), Ардын язгуур урлагийн “Алтан медаль” (1983), Бүх ард түмний урлагийн үзлэгийн “Алтан медаль” (1984), Москва хотод зохион байгуулагдсан Дэлхий залуучууд оюутны 12 дугаар их наадмын “Гранпри” шагнал (1985), Залуучуучуудын урлагийн их наадам уралдааны “Дэд байр” (1986), Олон улсын хөгжмийн 7 дугаар симфозиумын “Алтайн магтаал,  хөөмэй”-н төрлөөр “Алтан медаль” (1987), Ардын язгуур урлагийн 2 дугаар их наадмаас “Алтан медаль” (1987), Монгол туургатны анхдугаар их наадмаас “Тэргүүн байр” (1991), Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” (1995), Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” (1998), Олон улсын хөгжмийн хөөмэйн симфозиумын “Алтан медаль” (2001), Англи Улсын Хэбрэйдын аралд зохион байгуулагдсан Шүтэлцээт урлагийн наадмын “Тэргүүн байр” (2001), Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмэйн анхдугаар их наадмаас “Алтан медаль” (2003), Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмэйн хоёрдугаар их наадамд тэргүүн байр (2005), Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улс /Якут/-д зохион байгуулагдсан “Язгуур урлагийн олон улсын наадам”-ын гранпри (2021), “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч” шагналыг (2022) тус тус хүртсэн. Соёлын өв, ялангуяа “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж 2006 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг.

Өвлөн уламжлагч Д.Цэрэндаваа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Ташрамд дурдахад, өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа (2018), Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж (2019), Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа (2020), Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа (2021) нар шалгарч байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    32 настай эмэгтэйг хөнөөгөөд зугтсан этгээдийг хотоос гарах гэж байхад нь баривчилжээ

    32 настай эмэгтэйг хөнөөгөөд зугтсан этгээдийг хотоос гарах гэж байхад нь баривчилжээ