2023 оны II улирлаас "С" зөвшөөрлийг цахимаар олгоно

2023 оны II улирлаас "С" зөвшөөрлийг цахимаар олгоно

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын  захирал Б.Гүрсоронзонтой тээврийн хэрэгслийн бүртгэл, цахимжуулалт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар жолооч, тээвэрчид, иргэд танай ямар үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой  байна вэ?

-Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгаа. Ер нь цахимжуулах ажил 2001 оноос эхэлж 2021 оноос хойш эрчимтэй цахимжуулж эхэлсэн. 2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон, салбарын хэмжээнд НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэх зорилт тавьсан. Үүний дагуу цаашид  ч цахимжуулах ажил үргэлжилнэ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР, ҮНЭМЛЭХЭЭ ХҮРГҮҮЛЭН АВНА

-Тухайлбал?

-2023 ондоо хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүхий л үйлчилгээг цахимжуулахыг зорин ажиллана. 2022 оны аравдугаар сараас эхлэн мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Сайжруулалтаа одоо хийж байна. Шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэх үйл явцыг хэн нэгэн мэргэжилтний оролцоогүйгээр бүрэн цахим хэлбэрт оруулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах зохицуулалт хийнэ. Autobox.mn,  Autobox аппликейшн шинээр нэвтрүүлэн, хөгжүүлэлт хийж байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Тус аппликейшнаар дамжуулан дээрх бүх үйлчилгээг авч болно.

-Ачаа тээврийн С зөвшөөрлийг хэрхэн олгож байна?

-С зөвшөөрлийг И-Монголиа платформтой бүрэн холбосон. Хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус платформоор дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгч байна. 2023 оны хоёрдугаар улирлаас Эрдэнэс тавантолгой ХХК, орон нутгийн Тавантолгой, Энержи Рэсурс ХХК-иас бусад бүх боомтоор явж байгаа тээврийн С зөвшөөрлийг И-Монголиагаар олгоно.

ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ХИЙХЭД ИРГЭДЭДЭЭС ТӨЛБӨР АВАХГҮЙ, ЧИРЭГДЭЛ УЧРУУЛАХГҮЙ

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн зорилго, ач холбогдлын талаар?

-2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс 797 мянга нь буюу  63 хувь нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 37 хувь нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоохоор шинэчилсэн бүртгэл хийж байна.

Ингэснээр манай байгууллагын хувьд бүртгэлийн сангаа цэгцлэх, тээврийн хэрэгслийн мэдээлүүд тодорхой болох юм. Харин иргэдэд олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулах боломжтой. Зарим иргэд худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч нэр шилжүүлээгүй байдаг. Үүнийг ч гэсэн шинэчилсэн бүртгэлээр цэгцэлчихнэ. Шинэчилсэн бүртгэл хийж байна гээд иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулах ямар ч шийдвэр гаргахгүй гэдгийг онцлон хэлье.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛСНААР ИРГЭД АЯ ТУХТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭТ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТААНА

-Орон нутгийн авто зам дагуу шинээр 10 байршилд аялал, жуулчлалын цогцолбор байгуулахаар сонгон шалгаруулалт зарласан. Орон нутгийн иргэд, жолооч тээвэрчид, иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн одоо ажиллаж байгаа авто замын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулан нэмж, 10 байршилд сонгон шалгаруулалтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарлаад байна.

Авто замын дагуу  170-250 км үйлчилгээний цогцолбортой болсноор гадаад, дотоодын жуулчид, зорчигчдын ая тухтай цайны газар, зочид буудал, орчин үеийн бие засах газар, кофешоп, хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.

-Шинээр аялал жуулчлалын төв байгуулах байршлын хувьд. Мөн ямар шаардлага тавих вэ?

-Увс аймгийн Наранбулаг сум, Ховд аймгийн Булган сум, Өмнөговь аймгийн Ноён сум, Хөвсгөл аймгийн Хатгал сум, Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дархан-Эрдэнэтийн уулзвар, Өвөрхангай аймгийн Элсэнтасархай, Дорнод аймгийн Мэнэнгийн тал зэрэг 10 байршилд шинээр байгуулахаар урьдчилан тогтсон. Үйлчилгээний цогцолбор хоорондын зай 170-250 км, 24 цагийн үйл ажиллагаатай, интернет болон гар утасны сүлжээнд холбогдсон, ашиглалтын хугацаа 15 жилээс дээш, замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай, замаас 50 метрээс багагүй зайд байх ёстой.

-Цахимжуулалт, шинэчилсэн бүртгэл, аялал жуулчлалын төвөөс гадна өөр юу хийхээр төлөвлөсөн бэ?

 -Автотээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, улс хоорондын тээврийн эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автотээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, автотээврийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн үйл ажиллагааны үндсэн таван зорилт тавин Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан. Тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн биелүүлж, ажил хэрэг болгон, иргэд, тээвэрчиддээ төрийн үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэхийн төлөө шат шатандаа хичээн ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “My Voice”-ын шилдэг оролцогч Н.Энх-Амгалан шинэ уран бүтээлээ дэлгэлээ

    “My Voice”-ын шилдэг оролцогч Н.Энх-Амгалан шинэ уран бүтээлээ дэлгэлээ