БНСУ-руу үйлдэх шууд нислэгийн давтамж, суудлын багтаамжийг нэмэгдүүлж, 7 хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрдлээ

БНСУ-руу үйлдэх шууд нислэгийн давтамж, суудлын багтаамжийг нэмэгдүүлж, 7 хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар  хотноо 2023 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдөр ажиллан БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт, хэлэлцээ хийн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн уулзалтаар талууд нислэгийн давтамж, багтаамж нэмэх, шинэ чиглэл нээх, карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтарч ажиллах зэрэг хамтын ажиллагааны өргөн сэдвээр яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Тус хэлэлцээрийн үр дүнд

- Нислэгийн давтамж, багтаамж нэмэх чиглэлээр

Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж өвлийн улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 2,500 суудлын багтаамжтай 9 давтамжийг 3,350 багтаамжтай 12 удаагийн давтамжтай,

Монгол Улсын талаас долоо хоногт 2,500 суудлын багтаамжтай 11 давтамжийг 3,350 багтаамжтай 15 удаагийн давтамжтай, зуны улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 18 давтамжийг 6,000 багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 5,000 багтаамжтай 20 давтамжийг 6,000 багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон. Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 585 суудлын багтаамжтай 3 давтамжийг 1,200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцон суудлын багтаамж болон давтамжийг нэмэгдүүлэхээр боллоо.

Шинэ чиглэл нээх талаар

Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчёон” олон улсын нисэх буудал, “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад БНСУ-ын олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх хүсэлтэй байгааг харгалзан шинэ цэг тохиролцох тухай саналыг БНСУ-ын талд танилцуулсан. БНСУ-ын тал уг саналыг хүлээн авч, агаарын тээвэрлэгчид цэг сонгох боломжийг олгох зорилгоор “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад  3 орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 багтаамжтай 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцоод байна. Мөн МУ-ын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж тохирох саналыг танилцуулж, харилцан шинэ 3 чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар боллоо. Цаашид Карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцлон тэмдэглэж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон бусад боломжит байгууллагуудын хөрөнгө оруулалт болон туслалцаатайгаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын хэмжээнд 49678 албан тушаалтан хуулийн хугацаанд ХАСХОМ-ээ гаргаж баталгаажууллаа

    Улсын хэмжээнд 49678 албан тушаалтан хуулийн хугацаанд ХАСХОМ-ээ гаргаж баталгаажууллаа