Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байруудад нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг Э, О, М, Э нарын бүлэг этгээдийг цагдаа нар илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь приус маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2022 оны 11 дүгээр сараас хойш 40 орчим удаагийн үйлдлээр зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа бөгөөд хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байна.
Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл, бэлэн мөнгийг үлдээхгүй байх, боломжтой бол дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
