УИХ-ын Тамгын газар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа

УИХ-ын Тамгын газар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа

Уулзалтын эхэнд хатагтай Пингкам Ласасимма, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралтай уламжлалт найрсаг харилцаатайг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжин, парламентын дарга, гишүүд, Тамгын газрын түвшинд харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нарын цахим уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглээд, цахим уулзалтын үеэр Лаосын тал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлснийг Монгол Улсын Их Хурлын удирдлага дэмжин санамж бичгийг шинэчлэн байгуулахаар болсонд талархаж байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хатагтай Пингкам Ласасимма-д БНАЛАУ-д айлчлахыг албан ёсоор урьж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын парламентын дарга нарын дэмжлэгтэйгээр энэ ажил өнөөдөр ийнхүү биеллээ олж, бид Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах гэж байгаад баяртай байна хэмээсэн.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар нь БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай найрсаг, ойр дотно харилцаатай гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга дурдаад, өнгөрсөн хугацаанд бид төлөөлөгчид солилцож, туршлага хуваалцан, бие биеэ харилцан дэмжин ойлголцож ирсэн. Уламжлалт харилцааны бат суурин дээр тулгуурлан цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллана гэж хэллээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах нь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бататгасан түүхэн үйл явдал болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлээд, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Пингкам Ласасимма-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Албан ёсны уулзалтын дараа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичигт, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор Талууд 2023-2026 онд тодорхой арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Тухайлбал, парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилгоор төлөөлөгчдийг харилцан илгээх, хууль тогтоох байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох талаар тусгажээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагад бараалхав.

Хатагтай Сүнтон Сайяжага Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн албан айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага болоод түүний Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд, хоёр улсын парламентын дарга нарын дээд хэмжээний цахим уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ хоёр талд амжилттай зохион байгуулагдсанд талархалтай байгаагаа дурдаад, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын Тамгын газрын хамтран ажиллах тухай Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэлээ.

Тэрбээр, Хоёр улсын хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй сайн хөгжиж ирснийг дурдаад, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон 2003 онд бэлэглэсэн улаан модон тавилгыг Монгол Улсын Их Хурлын чуулганы Нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж буйг дуулгасан.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичигт ажилтнууд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох уламжлалт арга хэмжээг үргэлжлүүлэх, Талууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор олон улсын хурал, бусад арга хэмжээний үеэр хоёр талын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулж байхаар тусгасан гэлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын өнөөгийн хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан албан айлчлалынхаа хүрээнд БНАЛАУ-ын Вьентьян хотын Нийслэлийн Иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга Накасен Сихалад, Луангпрабанг мужийн Иргэдийн хурлын дарга Вонсаван Тепажан, Иргэдийн хурлын Тамгын газрын удирдлагатай ажлын уулзалт хийсэн.

Уулзалтын үеэр нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг

    Ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг