"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ, Засгийн газрын зарим гишүүнийг АТГ-аас олон нийтэд зарлаад буй. Тэдгээрийг хэзээ чөлөөлөх тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон сайд шалгагдаагүй. Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан даруйдаа УИХ, Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэнэ.
2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр хийдэг процесстой болсон.
Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.
Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түтгэлзэх өргөдлөө өгнө. Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг" хэмээн тайлбарлалаа.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
