Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ

Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ

НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажил эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн байгууллагуудын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон нийслэлийн түвшинд тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж буй. Үүнийг нэг нь нийслэлийн харьяа 21 байгууллагад олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, нэг стандарттай болгох ажил юм. Уг ажлыг сонгон шалгаруулалтаар шалгарсан “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Иргэд, хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ чанарын өндөр түвшинд буюу хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн байх хэрэгтэй. Төрийн байгууллагуудын дотоод ажил, төрийн албан хаагч, хүний нөөцийн хүлээх үүрэг, хариуцлагыг нэг стандарттай болгох нь чухал.

Иймийн тулд байгууллага ямар байдалд байна, түүнийг хэрхэн өөрчилж, стандартыг тогтоох вэ гэхчлэн асуудлыг цогц байдлаар шийдэх зорилгоор уг ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн харьяа байгууллагууд дундаас иргэдээс хамгийн их өргөдөл, гомдол ирдэг, иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг 21 байгууллагыг сонгосон. Мэдээж байгууллага бүрийн ажлын ачаалал, албан хаагчдын чиг үүрэг өөр боловч нэг үндсэн стандарттай байх ёстой. Ийнхүү олон улсын чанарын менежментийн тогтолцоог төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэн, стандартыг мөрдүүлэх ажил эхэллээ” хэмээсэн юм.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо нь 10 бүлэг 131 шаардлагаас бүрддэг бөгөөд өнөөдөр 21 байгууллагын Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нар хуралдлаа.

Энэ үеэр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж “Тус стандартын гол зорилго нь хэрэглэгч буюу иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн менежментийг бий болгоход оршино. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, ойлгомжтой, цэгцтэй болгоно гэсэн үг. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүн төвтэй удирдлагаас процесс төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэнэ. НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллага нэг гараанаас гарч, нэгэн зэрэг уг стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь шинэчлэл, стратегийн түүхэн шийдвэр байлаа гэж харж байгаа. Үүнийг дагаад иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү оновчтой, түргэн шуурхай болох ач холбогдолтой” гэв.

Энэ долоо хоногоос эхлэн байгууллага бүрд зөрүүгийн шинжилгээ буюу стандарт нэвтрэхээс өмнө яаж ажиллаж байсан, ямар стандартын шаардлага хангаж байгаа гэхчлэн одоогийн нөхцөл байдлын шинжилгээг хийх аж. Үүний дараа стандартын шаардлага хангахын тулд ямар ажлуудыг хийж, юуг төлөвлөх, юунд түлхүү анхаарахыг зөрүүгийн шинжилгээний үр дүнгээс тодорхойлох юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр үйл ажиллагаа, дүрэм журмаа нэгдсэн стандартад оруулах боломжтой болно гэж үзэж байгаа. Мөн манайх нийслэлийн өмчит болон өмчийн харилцаатай байгууллагуудтай голчлон харилцдаг тул засаглалыг сайжруулах гэх зорилго бий болж байгаа юм. Тиймээс энэ стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж эхэлнэ гэдэг маш сайшаалтай зүйл гэж бодож байна” хэмээв.

“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын 10 зөвлөх 21 байгууллагыг хариуцан, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Зөвлөхүүдийн хувьд төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Мөн ISO стандарт болон тэргүүлэх аудитаар бэлтгэгдсэн, туршлагатай зөвлөхүүд ажиллаж байгааг онцолж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөгжлийн Банкны асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно

    Хөгжлийн Банкны асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно