Зоонозын өвчин судлалын ажиллагсдын цалин, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг судлах үүргийг өглөө

Зоонозын өвчин судлалын ажиллагсдын цалин, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг судлах үүргийг өглөө

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн баасан гариг /2023-03-03/-т Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсч, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Монгол Улсын орчин цагийн эрүүл мэндийн салбарын анхдагчийн нэг 93 жилийн түүхтэй тус байгууллага  зоонозын халдварын байгалийн голомтыг тандах, урьдчилан сэргийлэх, хүний өвчлөл, дэгдэлт, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед онош зүйн тусламж, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй, 14 аймагт салбар бүхий тусгай мэргэжлийн төв юм.

Манай улс зоонозын өвчний эрсдэлтэй оронд тооцогддог  бөгөөд жилийн дөрвөн улиралд ачаалал буурдаггүй, хавар дөрөвдүгээр сараас эхлээд хээрийн тандалтад явдаг цаг наргүй ажилтай энэ байгууллагын хувьд улсын төсвөөс санхүүждэг ч улс орны эдийн засаг, санхүүгийн байдал, Төрийн хэмнэлтийн хуультай уялдан төрийн байгууллагын санхүүжилтийг тодорхой хувиар хассан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хумьж, хүндрэл учруулж буйг хэлж байлаа. Тухайлбал, тус байгууллагын томилолтын зардал 51 хувиар, хангамж бараа материалын зардал өмнөх оныхоос 61 хувиар, тээвэр шатахууны зардал 51 хувиар, Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын зардал 66 хувиар хасагдсан. Тээвэр, шатахууны болон томилолтын зардлыг танасан нь хээрийн тандан судалгааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.

Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал өмнөх оныхоос нэмэгдсэн ч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөх зардал нь өмнөх оноос 15.9 сая.төгрөгөөр нэмэгдсэн нь 2023 оны цалингийн батлагдсан төсвөөс 1.0 хувь буюу  16.9 сая төгрөг дутагдахад хүргэж байгаа. Мөн эмийн зардал 22.0 сая.төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч тухайн зардлын 73 хувь нь “Оношлуур урвалж химийн бодис тэжээлт орчин” худалдан авахад зарцуулагддаг. Гэтэл валютын ханшийн өөрчлөлт, тээврийн зардал өссөнтэй хамааралтайгаар төсөвт суулгасан мөнгө хүрэлцэхгүй асуудалтай тулгардаг байна. Түүнээс гадна тус төв үйл ажиллагааны онцлог байдлаас шалтгаалан хотоос зайтай байрладаг нь ажиллагсдад ирж очиход хүндрэлтэй байдаг тул нэгдсэн унаатай болох, ажиллагсдаа орон сууцны дэмжлэгт хамруулах зэрэг нийгмийн  шаардлага байгааг ч хэлж байсан.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хувьд тулгамдсан бас нэг асуудал нь байшин барилга хуучирсан. Лабораторийн болон судалгааны тоног төхөөрөмжүүдийг шинэчилж олон улсын түвшинд дүйцэх хэмжээнд хүргэхэд анхаарч ажилласны хүчинд чамлахааргүй зүйлийг хийж хэрэгжүүлж чадсан ч засвар хийж өнгө будгийг нь сэргээхээс илүүг хийх боломж багатай хуучин барилгад байрладаг нь олон асуудал дагуулж буй аж. Хамгийн наад зах нь тус төвд хадгалж байгаа материалуудын аюулгүй хадгалалт хамгаалалтыг хангах зайлшгүй шаардлага байгаа тухай ярьж байлаа.
Орон нутгийн байгууллагуудаас цалин хөлс, барилга байшинтай холбоотой асуудлыг тавьж, боловсон хүчний хангалт анхаарахаас аргагүй сэдэв болсныг ч дурдаж байлаа. Аймаг, дүүргийн 14 салбарын ердөө дөрөв нь шаардлага хангасан байртай. Өвөрхангай аймгийн Зоонозын төвийг шинээр барьж байгаа, бусад нь стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг тул барилга байшингийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжлав.
Ажлын нөхцөл хүндээс гадна ачаалал ихтэй байдаг учраас Зоонозын төвүүдийг шинээр байгуулах, хилийн томоохон боомтуудад тандалтын цэгтэй болох хэрэгцээ жил бүр нэмэгдэж байгаад онцгой анхаарахыг хэлж байлаа.

ТӨРӨӨС ЭНЭ САЛБАРТ ОНЦГОЙ АНХААРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
 
ЗӨСҮТ болон орон нутаг дахь салбаруудын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тулгамдсан асуудлыг шийдэх гарц гаргалгааны талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Тэрбээр ЗӨСҮТ улсын онцгой обьект, ажиллагсад нь онцгой үеийн үүрэг гүйцэтгэгчид учраас төрөөс энэ салбарт онцгой анхаарч, үйл ажиллагаанд нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэх ёстой гээд эрүүл мэндийн салбарын суурь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсний тод жишээ нь ЗӨСҮТ гэж үзэж болохоор байгаа тул салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд ЗӨСҮТ-ийн ажил, гүйцэтгэх үүргийг нарийн тусгах шаардлага байгаа тул саналаа сайтар тусгах шаардлагатайг хэлсэн.
Ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарч ажиллана. Хамгийн наад зах нь байгалийн голомтод халдвар, мал, амьтнаас хүнд халддаг элдэв төрлийн өвчний үед хамгийн түрүүнд дайчлагдан өдөр шөнөгүй голомтод ажилладаг мэргэжилтнүүдэд сүрьеэ зэрэг халдварт өвчний эмч, мэргэжилтнүүдтэй адил түвшинд нэмэгдэл хөлс олгодог байх, Онцгой байдлын албаныхантай адил дайчилгааны үеийн цалинг гурав дахин нэмэгдүүлж өгдөг, томилолтын зардлыг өндөр тогтоодог байх нь шударга гэж үзэж буй тул энэ чиглэлийн судалгааг  нэн даруй хийж танилцуулахыг яамны холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбоотой асуудлаар ХНХЯ-тай хамтран байгуулсан ажлын хэсэгт ЗӨСҮТ-өөс орж онцгой нөхцөлд ажилладаг өөрийн онцлогоо тусгахад анхаарахыг тус төвийнхөнд хэллээ.

С.Чинзориг сайд Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гарган эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлийн болон хариуцлагын даатгалд хамруулдаг тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгалаа. Өөрөөсөө үл хамааран, эрхэлж буй ажил үүрэг, өргөсөн тангаргийнхаа үүднээс өвчний голомтод эрүүл мэнд, амь насаа үл хайхран орж ажилладаг зоонозынхныг эхний ээлжинд хамруулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн.  Түүнчлэн тус байгууллагын төсөв санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг анхаарч, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь анхаарлын гадна үлдэхгүй гэдгийг амласан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Түргэн тусламжийн автомашин болон гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

    Түргэн тусламжийн автомашин болон гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө