
“Милан Кортина-2026″ өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөнө.
Анхны Олимпын наадамдаа оролцож буй гүйлтийн цанын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхбаярын Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн спринт төрөлд өрсөлдөх юм.
Тус төрөлд нийт 89 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:15 цагт эхэлнэ. Манай тамирчин ойролцоогоор 16:35 цагт гараанаас гарах хуваарьтай байна.
.jpg)
Э.Ариунтунгалаг нь өмнө нь цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, 2023 онд дэлхийд 22-р байрт орж байсан туршлагатай тамирчин юм.
Харин Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах гурав дахь Олимпын наадамдаа оролцож байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд уралдана. Энэ төрөлд 95 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:57 цагт эхэлж, манай тамирчин 17:18 цагт гараанд гарахаар товлогджээ.
Б.Ачбадрах нь хоёр өдрийн өмнө скиатлоны төрөлд уралдаж, 55-р байр эзлээд байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
