Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан богино хугацаанд их хэмжээний хохирол учруулж байгаа юм. Тухайлбал, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын явцад Чингэлтэй дүүрэгт оршин суух 59 настай иргэн “Т” нь гар утсанд нь ирсэн линк дээр дарж, хуурамч сайт руу нэвтэрч, өөрийн банкны мэдээллээ оруулсан байна. Үүний улмаас түүний Худалдаа хөгжлийн банк-ны данснаас 22,500,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
“Та азтан боллоо”
“Танд илгээмж ирсэн байна”
“Онцгой хямдрал эхэллээ”
зэрэг анхаарал татах агуулгатай мессеж илгээж, хуурамч холбоос (линк) дээр дарахыг уриалдаг. Тухайн линк нь жинхэнэ банк, байгууллагын сайттай төстэй харагдах боловч нэвтэрч ороод банкны картын дугаар, нууц үг, нэг удаагийн код зэрэг мэдээллийг оруулах үед шууд залиланд ашиглагддаг байна Иймд иргэд та бүхэн цахим орчинд сонор сэрэмжтэй байж, хувийн болон банкны мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
