Нүүр / Нийгэм / Б.Чойжилсүрэн сайдын \"холион бантан\"-г редакцийн алдаа гэж үзжээ

Нийгэм

  • 0
  • 616

Б.Чойжилсүрэн сайдын \"холион бантан\"-г редакцийн алдаа гэж үзжээ

Б.Чойжилсүрэн сайдын \"холион бантан\"-г редакцийн алдаа гэж үзжээ

\"\" 
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл явсан. Харин гишүүд үүнийг үгүйсгэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, саналаа дахин харах шийдэлд хүрсэн. Үүнээс өмнө эрх баригч нам бүлгийнхээ хуралдаанаар дөрвөн чиглэл дээр дахин долоон үйлдвэрлэлийн чиглэл нэмэх,  борлуулалтын орлого гэдэг үгийг ашигт ногдох татвар болгон өөрчлөх асуудлыг магадлахаар болсон юм.
Учир нь,  хуулийн төслийг өөрчлөх ерөнхий санал бүлгээс гарсан гэх мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийж, саналуудаа эргэж харснаар татах эсэхээ шийднэ гэсэн билээ. Анх хуулийн төсөл өргөн баригдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэл татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдахаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад дөрвөн чиглэл дахин долоогоор нэмэгдэж, ашигт ногдох татвар нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-үүдэд уг хуулийн төсөл үйлчлэхээр орж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм.
Энэ хувилбар тэр чигтээ батлагдах аваас 19 тэрбумын орлоготой компани 18 тэрбумын зарлагыг жилдээ гаргадаг гэсэн тайлан хийснээр уг хөнгөлөлтөд шууд хамрагдах эрхзүйн сул орчин үүснэ. Нөгөөтэйгүүр компани үйл ажиллагааныхаа чиглэлийг олон хуваах замаар жижиг үйлдвэрлэлийн нэрээр татваргүй орчин үүсгэх аюул ч байна. Тиймээс ч УИХ-ын дарга М.Энхболд \"Наадах чинь жижиг ААН-ийг дэмжих бодлого биш болчихлоо. Том үйлдвэрлэлийг дэмжих нь” гэж онцолсноор асуудлаа эргэж харахаар болсон билээ.
Эрх баригч намын гишүүдийн өгч буй мэдээллээр бол гэнэт гарч ирсэн \"ашигт ногдох татвар” гэдэг үгээ редакцийн алдаа гэж үзсэн байна. Нэгэнт редакцийн алдаа гэж үзсэн тул  анхны хувилбараар буюу борлуулалтын орлого гэдэг үгээрээ явах юм байна. Түүнчлэн дөрвөн чиглэл дээр нэмэх асуудал дээр хэт улстөржилт явагдвал нэмэгдсэн хэдийг нь хасаад хаячих хувилбар ч яригдаж байгаа аж.
Өмнө нь төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дөрвөн чиглэлийн \"Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд \"Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”, \"Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа” гэсэн ангилалд \"эсгий үйлдвэрлэл”-ийг нэмж тусгахаар болсон.
Сүүлд үндсэн байдлаар нэмэгдсэн таван чиглэлийн үйлдвэрлэлийн тухайд \"Нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, \"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, \"Мэдээллийн технологийн үйлчилгээ”, \"Программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, \"Мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах саналууд дэмжигдээд байгаа юм.
Энд зориуд онцлоход, \"Оргил” худалдааны төвөөрөө овоглодог Ж.Ганбаатар гишүүн нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарын татварыг хөнгөлөлтөд хамруулахыг санал гаргаж, дэмжигдсэн. Харин \"Интермэд” эмнэлгийн толгой болох \"MCS” группийн  тэргүүн боссуудын нэг Л.Элдэв-Очир мөн л ахуйн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг татварын хөнгөлөлтөд хамруулах асуудлаар идэвх чармайлт гарган ажилласан байна. Мөн мэдээллийн технологийн үйлчилгээг татварын хөнгөлөлтөд хамруулах санал гаргаж, дэмжүүлсэн Г.Занданшатар гишүүн л гэхэд бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий \"Монитор Консалтинг групп”, \"Монголиан силикон валлей” ХХК-иудыг эзэмшдэг байх жишээтэй. Мөнхүү Их засаг их сургуулийн захирлын хүү Н.Учрал оюуны салбарыг, Ц.Гарамжав гишүүн импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлийг нэмүүлэх санал ч гаргаад амжсан юм.
Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ ихэнх нь 100 хувийн эзэмшилтэй 20 гаруй компанийн нэр жагсаасан Б.Чойжилсүрэн сайдыг холион бантан хутгаж, эрх ашгийн зөрчил үүсгэлээ гэж намынх нь нөхөд хүртэл загнасан нь учиртай билээ. Томоохон ААН-үүд редакцийн алдаа нэрээр оруулж ирсэн ашигт ногдох татварын хүрээнд зардал, үйл ажиллагааныхаа чиглэлийг олон тийш нь сайтар жижиглэхэд энэ хуулийн үйлчлэлд хамрагдчих эрсдэлтэй билээ.
Тиймээс ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр \"Сангийн сайд Б.Чойжилсүрэнд анхааруулга хэлмээр байна. Шулуухан хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хууль оруулж ирж, намын бүлэг, УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Засгийн газар энэ асуудлаа дотооддоо ярилцаарай. Борлуулалтын орлого гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. Сонгуулиар ч бид ингэж ярьсан. Гэтэл өнөөдөр ашигт ногдох татвар нь 1.5 тэрбум буюу 100 тэрбумын орлоготой компани ч хөнгөлөлтөд хамрахаар оруулж ирсэн байна” хэмээн хатуухан үг чулуудсан юм.
Одоогийн тодорхой байгаа нөхцөл байдал нь хуулийн төсөл анх өргөн баригдсан хэлбэрээсээ тэс өөр хувилбарт шилжсэн явдал. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулган, байнгын хороодын хэлэлцэх асуудлын дараалалд уг хуулийн төсөл багтсан. Тэгэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Б.Чойжилсүрэн сайдын хутгасан холион бантанг цэгцэлж, нэмэгдсэн хувилбараар нь зүтгүүлэх хувилбар явахаар харагдаж байна.
Уг нь энэ хуулийг бага орлоготой жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тухайлсан чиглэлээр дэмжихээр зорьж боловсруулсан. Эхний хувилбараар 4678 ААН татварын хөнгөлөлтөд хамрагдахаар байсан. Харин эцсийн хэлэлцүүлэг дээрээ жижиг ААН-ээс томоохон компаниуд хүртэл энэ хөнгөлөлтөд хамрагдахаар болжээ. Манай улс  төсвийн орлогынхоо 80 гаруй хувийг цэвэр татвараас бүрдүүлдэг учир их багагүй хөнгөлөлтөд хамрагдахад  улсын данс улайх аюул ч нүүрлэх өндөр эрсдэлтэй билээ.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд