Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт өнөөдөр (2026.01.15) оролцов. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын 80 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь суурь нөхцөл бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уялдаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

    Мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд, эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан, хүлэмжийн хий багатай, хүндээ ээлтэй хөгжлийн шинэ загварыг бүрдүүлэх зорилгоор бодлогын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Уг тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг ашиглаж бий болгох гэж заасны хүрээнд хууль, эрхзүйн орчны нөхцөл байдлыг хэлэлцэв.

.   Ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах зорилготой УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал ярианыхаа эхэнд онцлов. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ногоон төсөл, дэд бүтцийг дэмжиж, өрхийн болон орон нутгийн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгосноор цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлж, улмаар дэлхийн ногоон санхүүгийн зах зээлтэй холбогдох ажлууд үе шаттай хийгдэх аж.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан.

Чөлөөлье санаачилгын хүрээнд айл өрхүүдийн хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний холболтын зөвшөөрлийн шат дамжлагыг халаад байгаа гэв. Тэгвэл одоо дараагийн ажил болгож цахилгаан тээврийн хэрэгсэл, дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох төслүүдийг хэлэлцэж эхлээд байгааг УИХ-ын дарга Н.Учрал энэ үеэр мэдэгдсэн. Хамгийн гол нь бодит шийдлүүдийг нэвтрүүлэх, түүний хэрэгжилтэд саад болж буй хэтийдсэн дүрэм, журам, зөвшөөрлийг халах замаар энэ ажлын хэрэгжилтийг хангах зорилготой байгааг УИХ-ын дарга тодотгов. 

Тухайлбал, УИХ-аар баталсан дээрх тогтоолд өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд хэрэгжиж байгаа онцлох ажил нь Чингэлтэй дүүргийг тусгай бүс болгон зарлаж, 10 гаруй шат дамжлагыг халах, техникийн нөхцөл заавал шаарддагийг болиулах, өрх гэрүүд шугамд холбогдох боломжийг нээжээ.

Одоо санхүүжилтийн таатай нөхцөлийн талаар банкуудтай ярилцахаар бэлтгэж байгаа аж. Мөн карбон зах зээлийн боломжийн талаар судалж, 20 кВт хүртэлх системийг техникийн нөхцөлгүй, нэг маягийн зураг төслөөр холбох нь цаг хугацаа, зардлыг эрс бууруулна хэмээн үзжээ

Үүнээс гадна сүүлийн 10 жилд олон улсын ногоон санхүүжилтийн нийт санхүүжилтэд эзлэх хувь дэлхий даяар 40 дахин, нийт дүн 100 дахин өссөн бөгөөд цаашид  жилд дунджаар 21 хувь өсөх үзүүлэлттэй байгаа энэ цаг үед Монгол Улс энэ шилжилтэд бэлэн байх шаардлагатай тулгарч байгааг УИХ-ын дарга Н.Учрал тоо баримт дурдан өгүүлээд, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.                      

Тэгвэл УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн нэг чиглэл болох цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлын тухайд дэд бүтцийг эхэлж барих нь зөв дараалал гэж үзэж байна. Манай улсад 2023 онд цахилгаан автомашин 769 байсан бол 2026 онд 1000 гаруй болж нэмэгджээ. Цаашид хэрэглээг дэмжих үүднээс чанар стандартын бодлого баримтлах, шинэ барилга байгууламжинд цэнэглэх станцын хэрэглээг бодолцон төлөвлөх, санхүүжилтийн хүртээмж, зээлийн хугацааг бодолцох, ногоон дугаарыг саадгүй олгох, ногоон дугаарын хүрээнд эдлэх давуу талыг нэмэгдүүлэх гэх мэт шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 

    Санхүүжилтийн хувьд дотоодын эх үүсвэрийн нөөц боломжийг судлах, зарим зохицуулалтыг хийхээс гадна, гадаад эх үүсвэрийн хувьд Уур амьсгалын ногоон сан, банкуудын оролцоогоор дэмжих боломж байгааг УИХ-ын дарга Н.Учрал яриандаа дурдаж байв. Харин төрийн үүрэг бол хүнд суртлыг багасгах, шат дарааллыг цөөлөх, мөн бодлогын баталгаа гаргах, хувийн хэвшил гол хэрэгжүүлэгч байна. Уг төслийг төр хувийн хэвшлийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэв. 

     Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл ногоон барилга цахилгаан машин, түүний дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний панель, инвертор болон хураагуур цогцоор нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон эх үүсвэр татсан ААН-үүдэд илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд