Нүүр / Нийгэм / Чойжилсүрэнгийн үг, Сэргэлэнгийн үйлдэл буюу Төр, Гандан хоёрын ялгааг тэдэнд яаж ойлгуулах вэ

Нийгэм

  • 0
  • 278

Чойжилсүрэнгийн үг, Сэргэлэнгийн үйлдэл буюу Төр, Гандан хоёрын ялгааг тэдэнд яаж ойлгуулах вэ

Чойжилсүрэнгийн үг, Сэргэлэнгийн үйлдэл буюу Төр, Гандан хоёрын ялгааг тэдэнд яаж ойлгуулах вэ

\"\"

 
Үгүй байлгүй дээ гэмээр мэдээ уржигдраас хэвлэлүүдээр цацагдаад эхлэв. Яав гэтэл \"...Хүнс, хөдөө аж, ахуйн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт тариаланч, малчиддаа зориулж, мөн лус аргадаж 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулсан байна” гэсэн мэдээ тууж явна.
 
Тэрээр багагүй шүтлэгтэй гэнэ. Бас лусыг аргадаж ном уншуулаад ургац арвин авна хэмээн итгэж буй гэнэ. Хөөрхий сайдыг шоглочихжээ гэтэл үгүй юмаа. Газар тариалан холбоо гэдэг Төрийн бус байгууллагын  цахим хуудсаар \"..Өнөөдөр ХХААХҮЯ, Төв гандан хамтарч, Монголын нийт тариаланч, малчдад ном хуруулж байна. Баярлалаа” гээд дурайж байх юм. Үнэн болоод явчихлаа.
 
Уг нь П.Сэргэлэн сайд уяач хүн л дээ. Уяачид наадамд уях морьдоо зуны дунд сарын бар юмуу нохой өдрийн аль нэгэнд бариад шашны зан үйл хийдэг номтой. Морьдоо барьчихаад арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг хийчихээд, идээ будааныхаа дээжийг эцэг тэнгэр, эх газар шороо тахин шүтдэг уул овоо, бурхан сахиусандаа өргөнө.
 
Дараа нь Найман гэгээн, Дашзэвэг, Дашдондов болон хариулгын таван ном Банзрагч, Дамдингийн түй зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж, шавдаг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэвээс сайн болно гэж өвгөн ноён Пүрэвжавын айлдсаныг өнөөгийн уяачид дагадаг. Сайд ч ингэдэг байж таарна. Энэ бол түүний амьдралаас авсан туршлага ч байж мэднэ. Тиймээс л хөөрхий минь, салбарынхаа үйл хэргийг урагштайхан явуулж, өөдтэйхэн тариа будаа хураачих санаатай хур гуйж, лус аргадсан байх гэж зарим нь өмөөрч сууна.
 
Гэвч Монгол төрийн алба, төрийн үйл хэрэг гэдэг тусдаа зүйл. Бүр шал ондоо. Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Гандантэгчинлэн хийдэд очдог. Тэр бас л өөр асуудал.
 
Энэ мэдээнд итгэж ядаж байтал өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн айхтар марзан мэдэгдлээр төсвийн хэмнэлтээ хамгаалж байх юм. Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа \"Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосноор төсөвт хичнээн төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцож байна вэ” гэж асууж л дээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуд нь \"...Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэх байх. Ер нь Хамтын тэтгэврийн тухай хууль маань их шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд маань ихээхэн сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс би тэтгэвэр авмааргүй байна гэсэн саналыг Сангийн яаманд ихээр ирүүлсэн. Тийм учраас хүчингүй болгоё гэсэн санал оруулж ирсэн” гээд аваад хаячихжээ.
 
Б.Чойжилсүрэн сайдын хариултыг яаж ч хичээгээд \"гоёор” ойлгож чадсангүй. Түүнийхээр бол Увсын Наранбулаг, Хэнтийн Дадал, Өмнөговийн Номгон, Хөвсгөлийн Арбулаг, за тэгээд Дамбадаржаа, Долоон буудал, Нисэх, Яармаг, Улиастайгаас баахан эмээ, өвөө Сангийн яаманд хандан \"Хамтын тэтгэвэр авмааргүй байна” хэмээн саналаа явуулсан болж таарах нь. Үнэн болов уу?
 
Эндээс нэг л зүйл бодогдож байна. Сүмд биш төрд ажиллаж байгаа шүү гэдгийг энэ хоёр сайдад яаж ойлгуулъя даа гэж. Нөгөө талаар ингэж олны доог, хэл амны бай болж суухаар байшин барьж, морь уяад сэтгэл амар явж байвал хичнээн сайхан.
 
Дээрээс нь төсөв мөнгө хомсдоод хэмнэлт бууралт ярьж байхад Ганданд ном уншуулж төсөв үрж суух хэрэг П.Сэргэлэн сайдад байв уу. Үнэн хэрэгтээ Төв Ганданд очиж ном уншуулж суухаар тэнгэр буудуулж бороо оруулах нь л төрийн хийх ажил юм шүү дээ. Манай Гандан хийдийнхэн хэзээнээсээ ном буяныг зүгээр хурж өгнө гэж үгүй. 1500 ламаар ном уншуулна гэдэг багагүй зардал гарна гэсэн үг. 20 ламтай жижигхэн хийдэд ном дааж хуруулахад 20 хоногийн цалин нь хүрэхтэй үгүйтэй байдгийг монголчууд мэднэ дээ. Нэг жишээ хэлье. Дашчойлин хийд 80 гаруй ламтай. 80 ламын \"цагаан цав” бэлтгэхэд цагаан будаа 10-15 кг, үзэм, элсэн чихэр, шар тос тус бүр гурван кг ордог байна.
 
Гандантэгчинлэн хийдэд 300 гаруй ном хурахад ойролцоогоор 120-130 кг ястай мах, 50 кг гурилаар \"бор цав” гэж нэрлэдэг махтай хоолыг бэлтгэдэг гэсэн. Энэ тоог таваар үржүүлээд бодоход хангалттай.
 
Бас дээрээс нь ном уншсаны дараа лам нарт өгдөг зэд буюу дээрхээс өөр хоол гэж бий. Одоо бол хоол биш гарын бэлэг л өгдөг болсон. Ингээд бодвол ХХААХҮ-ийн сайдын мэдлийн төсвөөс багагүй мөнгө Гандан руу \"явсан” байна.
 
Өөр бас нэг бодол. МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын сураг сонгуулиар олны саналыг зулгаахад мөн ч их хэрэг болсон доо. Өдгөө байгуулсан хойноо ч МАН-ынхан \"Манай Мэргэжлийн Засгийн газар” гээд л гүрийгээд байгаа. Гэтэл Гандан руу гүйсэн, сүсэг бишрэл ярьсан нэг тиймэрхүү сайд нар дараалаад ил болоод байх юм. Маргааш бас нэг сайд нь аль нэг хийдэд ном уншиж, адис хүртээгээд сууж байна гэвэл гайхах зүйл алга. Угтаа дээрх дараалсан үйл явдлуудаар МАН-ын Засгийн газар Төрийг жинхэнэ утгаар нь самарч байна.
 
Зууны мэдээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд