Нүүр / Нийгэм / Б.Буджаргал дэлхийд тав дахь удаагаа тэргүүллээ

Нийгэм

  • 0
  • 675

Б.Буджаргал дэлхийд тав дахь удаагаа тэргүүллээ

Б.Буджаргал дэлхийд тав дахь удаагаа тэргүүллээ


АНУ-ын Флорида мужид \"Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн. Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ.
Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн байлаа. Хэдийгээр энэ удаа \"Гүйлтийн Бурхан” Янис
 \"\"
Куросын дэлхийн рекордыг эвдэж чадаагүй ч Б.Буджаргал тус тэмцээний рекорд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиуллаа. Гүйлтийн Бурханы рекорд түүний хувьд дараагийн даваа, өөрийгөө эрчлэх нэгэн зорилго болон үлдэж байна.  
Тэмцээний тухайд товчхон хэлэхэд, Нью-Йорк болон Азийн тэмцээнүүдийн зам тэгш байдаг бол Флоридагийн уралдааны зам өгсүүр, уруутай, ёстой тамирчин хүний жинхэнэ шандсыг сорьсон зам байлаа. Өгсөхөд ядралт их, уруудахад үрэлттэй байдаг тул манай тамирчин энэ удаагийн тэмцээнд хөлийн хагаралт, цэврүү гурав дахин их байлаа гэж хэлж байсан юм.
 \"\"
Олон өдрийн гүйлтийн тэмцээн бол тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна сэтгэлийн тэнхээг шалгадаг тэмцээн билээ. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй байдаг бол олон өдрийн гүйлт эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь биеийн хүч байдаг байна. Б.Буджаргалын хэт холын зай буюу олон өдрийн гүйлтийн тэмцээний тав дахь түрүү ганц түүний амжилт, баяр биш монголчууд бидний амжилт, бахархал юм. Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилж, таниуллаа. Цар тахлын өнөө үед гэгээлэг мэдээгээр монголчуудаа баярлуулж, дархлааг нь дэмжиж байгаа тамирчиндаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.  
Б.Буджаргалын амжилтууд
Тэрээр Өмнөговь аймагт төрсөн. Олон өдрийн хэт холын гүйлтээр дэлхийд 5 удаа түрүүлсэн.  Гүйлтийн спортоор 20 гаруй жил, хэт холын зайн гүйлтээр 10 жил хичээллэж байна.
2013 онд Улаанбаатарт болсон 24 цагийн гүйлтэд 180 км зайг туулж түрүүлэн, Монгол улсын рекорд амжилтыг шинэчилсэн.
2014 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 6 өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж 5-р байр
2015 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо явагдсан 10 өдрийн гүйлтэд 780 км амжилтаар 10-р байр
2016 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж, 4-р байр
2017 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж, 1-р байр
2018 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1304 км гүйж, 1-р байр
2018 оны 12-р сард АНУ-ын Аризона мужид болсон зургаан өдрийн марафонд 787 км гүйж, 1-р байр.
2019 оны 5-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж 1-р байр
2019 оны 8-р сард болсон АНУ-ын Милуоки хотноо 6 өдрийн гүйлтэд 784 км гүйж 5-р байр
2019 оны 11-р сард Хятад улсын Шямин хотноо болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд 834 км гүйж, 1-р байр
2020 оны 9-р сард Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд 125 км замыг туулж, 1-р байрыг тус тус эзэлжээ.
\"Fort Lauderdale Florida USA 6” тэмцээний хөшигний ард
Флоридагийн тэмцээнд орох манай тамирчны бэлтгэл өнгөрсөн жил эхэлсэн гэж хэлэхэд болно. Учир нь энэ удаагийн тэмцээнд тэр Гүйлтийн Бурхан хэмээх Австралийн тамирчин Янис Курос 2005 онд зургаан өдөр, зургаан шөнө 1035 км гүйсэн амжилтыг эвдэх зорилго тавиад байлаа. 2019 оны есдүгээр сард тэр Тайландад дөрвөн тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль авсан юм. Тиймээс энэ оны эхээр бэлтгэл сургуулилт хийхээр Тайланд улсыг зорьсон боловч цар тахлын улмаас зарим тэмцээн нь цуцлагдан, хөл хорионд орж, тус улсад олон сар саатсан. Харь газар мөнгө төгрөг, идэх хоол, хонох байр гэж багагүй бэрхшээл туулсны эцэст АНУ-д очсон. Санхүү, сэтгэл зүйн олон асуудал тулгарч байсан ч даван туулж, Флоридагийн тэмцээндээ амжилттай оролцлоо.
Флоридагийн тэмцээнд амжилтыг арагш нь татсан нэг зүйл бол шинэ сандаал байлаа. Манай тамирчин урьд нь дандаа пүүзтэй гүйдэг, өдөрт нэгийг хэрэглэдэг байсан ч энэ удаад гадаадын мэргэжилтний зөвлөгөөгөөр сандаалтай уралдаж туршсан нь бүтэлтэй болсонгүй. Хөл нь маш их хагарч, цэврүүтсэн нь шинэ сандаалтай холбоотой байлаа.
\"\"
Урьд өмнө бор зүрхээрээ хэнд ч зарлалгүй яваад уралдаад ирдэг байсан Б.Буджаргалын хувьд энэ удаагийн тэмцээний нэгэн онцлог нь тэмцээнд явахаас эхлээд олон нийтийн сүлжээгээр өдөр бүр байнга мэдээ нь гарч байсан явдал байв.
Үнэхээр Б.Буджаргал \"Явлаа, уралдлаа” гээд л хүрээд ирдэг байсан, Төр нь ч тоож үздэггүй, хүмүүс ч ямар их бэрхшээл туулж, аварга болдгийг нь ойлгодоггүй байсан. Харин энэ удаад Монголын Хэт холын зайн гүйлтийн холбоо, тамирчны өөрийнх нь хүсэлтээр \"Эрхэт Монгол” групп хэвлэлийн албыг хариуцан ажилласан. ТВ8 Телевиз, Зиндаа цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр хэт холын зайн гүйлт гэж юу болох, тамирчин маань юуны төлөө гүйж байгаа, хэрхэн уралддагийг монголчууддаа хүргэж, харуулж чадлаа. Тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүссэн. Энэ нь зургаан өдрийн энэ уралдааны нэгэн онцлох хуудас байлаа.
Тэмцээнд явахдаа Б.Буджаргал тэр үед зав зайтай байгаа хэн нэг найзаа дагуулаад явдаг, мэргэжлийн эмч, массажчин, туслахгүй байсан бол харин энэ удаад АНУ дахь монголчууд тун сайн баг болж, хамтран ажилласан. Чикагогоос Н.Аюур, Б.Цацрал, Д.Энхмаа, М.Марта, Лос Анжелосоос Б.Чанцалням нар хүрэлцэн ирж тамирчныхаа арын албыг хариуцан ажилласан. Та бүхэндээ баярлалаа. 

Хэт холын зайн гүйлт гэж юу вэ?
Хэт холын зайн гүйлтийг олон улсад ультрамарафон, супермарафон зэргээр нэрлэдэг. Энэ төрөлд уламжлалт 42 км 195 метрийн марафоноос хол зайн бүх гүйлт хамаардаг. Тэмцээнийг Олон улсын ультра марафоны холбооноос (International Association of Ultrarunners) зохион байгуулдаг. Энэ холбооноос  50 км, 100 км, олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнийг явуулдаг бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хэт холын зайн гүйлтийг хоёр төрлөөр зохион байгуулдаг. Нэг нь тодорхой зайнд уралдах, нөгөө нь тогтсон хугацаанд уралдах.
Тодорхой зайнд уралдахад 50 км, 100 км, 50 миль, 100 миль гэсэн үндсэн зайд хамгийн богино хугацаанд барианд орсон тамирчин түрүүлдэг. 100 км-ийн зайн рекорд амжилтыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо албан ёсоор бүртгэнэ.
Харин тогтсон хугацааны уралдаанд 6, 12, 24 цаг болон 3 өдөр, 6 өдөр, 10 хоногт хэн олон км зам туулсан нь түрүүлдэг. Олон хоногийн уралдаанд тамирчин амрах, унтах нь чөлөөтэй бөгөөд цэнгэлдэхэд, эсвэл задгай талбайд явагддаг. Сүүлийн жилүүдэд Ази тивд олон уралдаан тэмцээн явагддаг болсон байна. Тайвань, Япон, БНСУ энэ төрлийн ДАШТ-ийг хүлээн авч байлаа.
\"\"
Зургаан өдрийн гүйлт бол холын зайн гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл гэгддэг.
1870-аад оны үед үүссэн энэ гүйлтийн төрөл тухайн үедээ ард иргэдийн сонирхлыг ихэд татаж, 1877 оны тэмцээнийг 70 мянган хүн үзэж байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тэр үед Ням гарагийн мөргөлөөс хоцрохгүйн тулд уралдааныг Даваа гарагийн шөнө эхэлж, Бямба гарагийн үдэш дуусгадаг байв. 1879 онд анхны ДАШТ зохион байгуулагдаж, 16 тамирчин оролцсон аж. 20-р зуунд хэсэг мартагдсаны эцэст 1980 оноос 6 өдрийн гүйлт дахин сэргэсэн түүхтэй. Энэ төрөлд дэлхийн рекордыг Австралийн  Янис Курос 1036,851 км, эмэгтэйчүүдэд Шинэ Зеландын Сандра Барвик 883,631 км-ийн амжилтаар эзэмшиж байна.
Хэт холын зайн гүйлтийг Бясалгалын гүйлт гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд оюун санаагаараа гүйдэг гэж хэлэхэд болно. Зургаан хоног, зургаан шөнө элдвийг эргэцүүлэн гүйж, өөрийгөө ялан дийлдэг. Бие махбодын хүч чадал 5,10, 20 км гүйгээд дуусдаг бол үүнээс цааш замаа яаж туулах вэ гэдгийг тамирчин сэтгэл зүйгээрээ л удирддаг. Юу бодох, сэтгэхээс амжилт, үзүүлэлт шалтгаална гэсэн үг. Тиймээс л хэт холын зай, олон өдрийн гүйлтийг цэвэр сэтгэл зүйн спорт гэж мэргэжилтнүүд тодорхойлдог байна.
Талархал
Ямар ч тэмцээнд оролцоход ивээн тэтгэгч, дэмжигч хэрэгтэй. Хэт холын зайн гүйлтийн спорт зардал тун өндөр. Б.Буджаргалыг энэ удаагийн тэмцээнд маш олон албан байгууллага, хувь хүн дэмжжээ.
Ц.Шаравжамц даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны хамт олон АНУ-д тэмцээнд оролцох боломжоор ханган, замын зардлаар дэмжсэн юм.
Мөн Монголын хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндуламыг дурдахгүй бол болохгүй.
\"Эрхэт Монгол” медиа групп, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өмнөговь аймаг, \"Хөх Монгол” принтинг ХХК, \"Алтан үеийнхэн” ТББ, \"MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, \"Оргилд гүйгч” ТББ.
Цаашдын зорилго
Б.Буджаргалын цаашдын зорилго тодорхой. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулсаар, эх орноо сурталчилсаар байх нь мэдээж. 2017 онд анх дэлхийд түрүүлснийхээ дараа тэр \"Дэлхийн аварга болох зорилгоо биелүүлчихээд ямар ч хүсэл, мөрөөдөлгүй болсон мэт санагдаж байсан. Харин дэлхийн рекорд гэдэг шинэ зорилго гарч ирснээр дахин гүйж эхэлсэн” гэж ярьж байв. Тэгэхээр түүний зорилго бол 10 хоногийн гүйлтийн тэмцээний 1551 км,  5000 км-ын зайн уралдааны 40 хоног, 16 цаг гэсэн дэлхийн рекорд амжилтыг эвдэж, Монголын нэр дээр бүртгүүлэх. Гэхдээ хамгийн гол буюу ойрын зорилго нь 6 өдөр, 6 шөнийн тэмцээнд \"Гүйлтийн бурхан” гэгддэг Янос Куросын 15 жилийн өмнө тогтоосон амжилтыг эвдэж, Гиннесийн номд Монголынхоо нэрийг мөнхлөх юм. Энэ рекордыг шинэчлэхээр Б.Буджаргал 2019, 2020 онд хоёр дайралт хийлээ. Тун ойртлоо. Тэмцээнд байнга хамт байх, судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн багтай бол рекорд тогтоох нь дөхөөд л байна. Хэзээ нэгэн өдөр Монголын хүү Б.Буджаргал хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшинэ гэдэг огтхон ч эргэлзээгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд