Нүүр / Спорт / Г.Баярмаа: “Шантрал бол сэтгэл зүйн дайсан”

Спорт

  • 0
  • 748

Г.Баярмаа: “Шантрал бол сэтгэл зүйн дайсан”

Г.Баярмаа: “Шантрал бол сэтгэл зүйн  дайсан”

\"\"
1990-ээд онтой харьцуулахад хүмүүсийн амьдрал, орлогын түвшин дээшлэхийн хэрээр хүмүүс эрүүл мэнд, бие бялдартаа анхаарал тавьдаг болсон. Энэ нь зөвхөн Монголын жишээ биш, дэлхий нийтэд ийм зүй тогтол байдаг. Тиймээс фитнесс төвүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд бодибилдингийн спортоор хичээллэх залуусын тоо ч эрс нэмэгдсэн. Коронавирусийн дэгдэлтийн энэ үед спорт заал, фитнесс клубүүдийн үйл ажиллагааг түр хаасан байгаа хэдий ч халдвар авсан хүмүүсийн тоо багасч, цаг үе сайрах үед хүмүүс фитнесс заалаар үйлчлүүлэх нь тодорхой болов уу. Ингээд монголын бодибилдингийн спортын залуу тамирчин Г.Баярмаатай уулзан энэ спортод хэрхэн хөл тавьсан мөн спортын төрлүүдээс юугаараа ялгаатай зэрэг асуултуудад хариулт аван ярилцлаа. 
-Юуны өмнө хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа таны хүүхэд насаар ярилцлагаа эхлүүлье. Бас одоогоор хаана, ямар мэргэжлээр сурч байна?
-За би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа Лодойдамбын нэрэмжит хоёрдугаар сургуулийг төгссөн байгаа. Бага насандаа их даруухан, хүний өөдөөс мишээгээд л сууж байдаг, бүрэг ичимхий хүүхэд байсан. Одоо Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн Бодибилдингийн багш, дасгалжуулагч мэргэжлээр сурч байна.
-Зарим хүмүүс бодибилдингийн спортоор хичээллэж байгаа эмэгтэйчүүдийг эвгүй харагддаг, булчин шөрмөс нь зангираад гэж ярьдаг шүү дээ. Энэ тухай та юу гэж боддог вэ?
-Бодибилдингийн спорт бол дотроо олон төрөлтэй. Хүмүүс энэ талаар сайн мэддэггүй бас ойлголтгүйгээсээ болоод янз бүрээр л бодож, хэлэх хэлэхгүйгээр хэлдэг юм шиг надад санагддаг. Миний сонгон хичээллэдэг ангилал бол Бикини Модел ангилал. Энэ ангилал нь модел хүн яг ямар байх ёстой, биеийн тэгш харьцаа зөв галбиртай, булчингийн масс тодорхой хэмжээний байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг. Тиймээс энэ нь тухайн хүний л биеэ хөгжүүлэх дур сонирхол гэж бодож болно.
-Анх хэн таныг бодибилдингийн спортоор хичээллэхийг зөвлөсөн бэ? Юу гэж хэлж байв.
-Анх ахыгаа дагаж Фитнес клуб дээр очиж поверлифтингээр /powerlifting/ хичээллээд улсын аваргад орж байлаа. Анхны болоод ч тэр үү туршлага дутсан л даа. Тэгсэн манай Г.Жамц багш маань намайг хараад надад \"Поверлифтингээр хичээллэх дэмий. Чи бодиг сонирхоод, хичээллээд үз. Өөрийнхөө бие бялдарыг хөгжүүлж, өөрийгөө өөрчилж шинэ дүр төрхийг нээ” гэж зөвлөж байсан. Ингээд л бодибилдингийн спортод хөл тавьсан даа.
-Анхны сэтгэгдэл хамгийн сонин, мартагдашгүй байдаг. Та хамгийн анхныхаа тэмцээнд орж байхдаа ямар мэдрэмж авч байв?
- Мэдээж анхны юм бүхэн хэцүү, бас маш их сандралтай, айдастай байдаг шүү дээ. Яг л тийм мэдрэмж төрөөд, чадах болов уу, алдчихвий дээ гэж эргэлзэж байсан. Гэхдээ би чадсан. Яагаад гэвэл өөрөө өөрийнхөө айдсыг ялан дийлж, тайзан дээр гарахдаа өөрийнхөөрөө байхыг л их хичээсэн. Тэр үед хамгийн сайхан зүйл юу басйан бэ? Гэвэл тайзнаас буугаад ирэхэд хүмүүс их урам өгч, \"сайхан харагдаж байна, анхны удаа гэхэд үнэхээр сайн байна” гэсэн үгсээр магтаж байсан. Яг энэ магтаалуудыг сонсоод хүн урам авдаг юм байна лээ. Хэдий айж, сандарч, чичирч байсан хэдий ч тэр айдас зүгээр замхраад алга болчихсон. Ингээд би цаашид хичээх ёстой юм байна, айж, ичих шаардлагагүй юм байна, анхны юм бүхэн сургамж болдог, би өөрийгөө өөр нэг зүйлээр сорьж чадлаа гэж өөрөөрөө бахархаж байсан. Хамгийн мартагдашгүй үеүүдийн нэг нь энэ юм болов уу.
\"\"-Таны бодлоор бодибилдингээр хичээлэх нь ямар ач холбогдолтой вэ? Бусад спортуудаас юугаараа илүү онцлогтой вэ? 
-Хамгийн түрүүнд энэ спорт бол хүний биеийг эрүүл болгоно. Магадгүй биеийнхээ зарим нэг хэсэгт илүү анхаарах шаардлагатай бол хэсэгчлэн дасгал хийж, өөрчлөлтийг бий болгодог. Дараа нь эрүүл зөв хооллож, биеийн жингээ барьж сурна. Үүгээрээ бусад спортоос ялгардаг юм шиг санагддаг. Мөн тэсвэр тэвчээр, хатуужил гэдэг зүйлийг яс махандаа тултал ойлгоно. Хамгийн сүүлд нь гэж хэлэхэд сэтгэлийн тэнхээтэй байх, хатуужилтай болдог. Энэ мэтчилэн маш олон төрлийн ач холбогдолтой.
-Мэдээж шантрах үе гарсан байх. Одоо больё гэж бодож байсан үе бий юу?
-Тэгэлгүй яахав. Шантрах үе зөндөө байсан. Яагаад вэ гэвэл эхлээд хоолныхоо дэглэмийг барьж чадахгүй, хэцүү санагдаж, больдог ч юм билүү гэж боддог байсан. Бас бие маань өөрчлөгдөхгүй, хэвэндээ л байгаад байгаа юм шиг санагдаад зарим үед уйлж ч байсан. Гэхдээ би гэр бүл маань хажууд минь байхад яаж шантрах билээ гэж өөрийгөө зоригжуулж байсан. Шантрал бол сэтгэл зүйн л дайсан юм байна лээ. Үүнийг л давчих юм бол өөрийгөө хийж байна, чадаж байна гэж итгэлтэйгээр хэлж чадах юм шиг санагдаад урагш алхсан.
-Богино хугацаанд хичээллэсэн хэдий ч чамгүй амжилт гаргасан гэж сонссон. -Амжилтуудаасаа дурьдвал.
-Тийм шүү. Одоогийн байдлаар зургаан тэмцээнд ороод дөрвөн байр эзэлсэн. Миний хувьд хамгийн том тэмцээн нь Pro Qualifier Mongolia буюу MR олимпод ороод гуравдугаар байр эзэлж байсан. Мөн Хөх хотод болсон олон улсын оюутны аваргаас хүрэл медаль, Монголд зохиогдсон Ibiza Out-2019 бикини модел ангилалд тусгай байруудыг эзэлж байсан. 
-Тэмцээний үед, эсвэл бэлтгэл дээр ч юм уу өнцөг барьдаг. Энд ямар нэгэн техник, ур чадвар шаарддаг уу? 
- Тэмцээн дээр поз барихад ур чадвар, уян налархай хөдөлгөөн зайлшгүй шаарддаг. Яагаад гэвэл поз болгон өөр өөр, хоорондоо адилгүй, тэр дундаа ямар тэмцээнд орохоос шалтгаалаад познууд нь хамаардаг.
-Ирээдүйн зорилго юу вэ? Цаашдаа хичээллэсээр байх уу?
-Миний ирээдүйн зорилго бол энэхүү спортоороо цаашид илүү сайн хичээллэж, бүр ихийг сурч мэдэж, багшийнхаа амжилтыг давтахуйц шилдэг тамирчин болно гэж боддог. Мөн өөрөө ч энэ мэргэжлээр дагнан багш, дасгалжуулагч болох учир шилдэг залуу тамирчдыг бэлтгэж гаргахыг хүсдэг.
\"\"-Магадгүй болибилдингоор хичээллэх сонирхолтой хүн байвал та тэдэнд юу гэж зөвлөмөөр байна?
-Өөрийгөө өөрчлөхийг, шинэ хүн болохыг хүсч байвал энэ спортод хөл тавиад үз. Боломж гэдэг хүн бүрт байдаг харин атгаад алдах уу, аваад үлдэх үү гэдэг нь таниас шалтгаална. Тиймээс та чадна гэж зөвлөмөөр байна. 
-Бодибилдингийн спортыг гурван үгээр тодорхойлбол? 
-Оролдлого, хатуужил, амжилт гурван үгээр илэрхийлмээр байна.
Эхлээд ямар нэгэн өөрчлөлт хийх оролдолго хий, дараа нь хөдөлмөрлөж байхад юу ч тохиолдож болно. Энэ болгоноос та хатуужил сурч эцэстээ энэ бүхний нийлбэр нь амжилт байдаг гэсэн санааг хэлэх гэсэн юм.
-За надтай ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Төр.мн
Т.Алтанзагас

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд