Нүүр / Спорт / Маргааш халз тоглох Монгол, Брунейн багууд хэвлэлийн бага хурал хийв

Спорт

  • 0
  • 587

Маргааш халз тоглох Монгол, Брунейн багууд хэвлэлийн бага хурал хийв

Маргааш халз тоглох Монгол, Брунейн багууд хэвлэлийн бага хурал хийв

\"\"
\"Холлидэй инн\" /Holliday inn/ зочид буудлын хурлын танхимд өнөөдөр 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын шигшээ багтай тоглох Бруней Даруссалам багийн Улаанбаатар хотноо хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал боллоо.
Тус хэвлэлийн бага хуралд Брунейн талаас Нидерланд улсын иргэншилтэй Робби Сервайс хэмээх дасгалжуулагч, багийн ахлагчийн хамт оролцсон бол Монголын талаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Герман улсын иргэн Майкл Вайсс, Монголын шигшээ багийн ахлагч Б.Гарьдмагнай нар оролцож спортын сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Робби Сервайс: \"Манай баг тамирчид манайхтай уур амвсгал ойролцоо БНХАУ-ын Бээжин хотноо 7 хоногийн бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирлээ. Харин Бээжинд их халуун байлаа.  Мөн тэнд нэг удаа нөхөрсөг тоглолт хийсэн. Бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан. Монголын шигшээ багийг Сингапурын шигшээтэй тоглохыг харсан. Манай хоёр багийн хувьд өөр өөр стиль, арга барил, школ-сургуультай багуул учраас энэ тоглолт нэлээд сонирхолтой тэмцээн болох болов уу гэж бодож, төсөөлж байна. Миний хувьд Брунейн шигшээ багтай 6 долоо хоногийн гэрээ хийсэн. Өмнө нь би Австралийн багтай ийм богино хугацааны гэрээтэй ажиллаж байсан туршлага бий. Монголын шигшээ баг ОУХБХ /ФИФА/-ны гаргасан чансаа /ранк/-гаар манай багаас дээгүүр боловч бид өөрсдийн тоглох тактикаа боловсруулсан байгаа. Цаг агаарын хувьд Монгол, Бруней тэс өөр учраас аль алинд нь хүндрэл гарах магадлал байгаа. Гэхдээ бид 2:0-ээр хожихын төлөө тоглоно. ” хэмээн ярьсан юм.
Харин Брунейн багийн ахлагч: \"Бид өмнө нь БНХАУ болон Монголд ирж тоглож байгаагүй. Харин энэ удаагийн тоглолт нь манай багийн хувьд бас нэгэн том шалгуур байх болов уу гэж бодож байна” гэлээ.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: \"Бид энэ тоглолтод 2 жил бэлтгэсэн, маш сайн үр дүн гарна гэж итгэж байна. Манай баг эмч, дасгалжуулагчдын хамт Тайланд улсад хийсэн бэлтгэл их сайн болсон. Тамирчдын хувьд бэртэл, гэмтэл бүрэн илаарьшсан, нөхөн сэргээлт маш сайн байгаа. Бид тоглоход бэлэн” гэв.
\"Талын хөх чононууд” багийн ахлагч Б.Гарьдмагнай: Бидний бэлтгэл сургуулилт хийх бүх талын хангамж, боломж нөхцлийг хангаж өгсөн Монголын хөлбөмбөгийн холбоондоо талархаж байна. Бид одоо тоглохоход 100 хувь бэлэн байна. Бид өрсөлдөгч багаа хүндэлж байгаа ч хожино гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн ярьж байв.Дашрамд сонирхуулахад, \"Талын хөх чононууд” баг 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт хийж байсан бол \"Бруней Даруссалам” багийн хувьд 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүчээ сорьж байжээ. Брунейн шигшээ баг 1993 онд ОУХБХ-ны чансаанд 153-т бичигдэж байснаас хойш чансаа буурсаар өнөөдөр 194 дүгээр эрэмбэлэгджээ. Харин Монгол Улсын шигшээ баг жил ирэх тусам тоглолтын ур чадвар ахиж байгаа бөгөөд өнөөдөр 187 дугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.
Энэхүү тоглолтыг 4 жил хүлээсэн төдийгүй манай шигшээ багийн 23 тоглогч, 200 гаруй албаныхан, 5 мянга гаруй хөлбөмбөгийн дасгалжуулагч, тоглогчид хичээл зүтгэлээ шингээсэн гэж болно.
Улаанбаатарын тоглолтын энгийн тасалбар нь 10 мянган төгрөг, ВИП тасалбар нь 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.  Тус хэвлэлийн бага хурлын үеэр мандат авч мэдээлэл бэлдэх сэтгүүлчдэд сурвалжлах эрхийн мандатыг олголоо.  
\"\"\"\"\"\"
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд