Нүүр / Спорт / Мэргэжлийн боксын дэлхийн аварга \"Кинг\" Төгсөөгийн тоглолтууд

Спорт

  • 0
  • 681

Мэргэжлийн боксын дэлхийн аварга \"Кинг\" Төгсөөгийн тоглолтууд

Мэргэжлийн боксын дэлхийн аварга \"Кинг\" Төгсөөгийн тоглолтууд

\"\" 
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан ирэх хоёрдугаар сарын 8-нд болохоор товлогджээ. Тэрбээр энэ удаад өөртэй нь тулаан хийхгүй бултаад байсан Гари Рассельтэй тулалдана. Н.Төгсцогт WBC-гийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC холбооноос дэлхийн аварга Гэри Расселийг тулалдахыг шаардсанаар энэхүү тулаан болохоор болсон. Ийнхүү Н.Төгсцогт маань мэргэжлийн боксын хамгийн том холбоо болох WBC холбооны аваргын бүсний төлөө тун удахгүй хүч үзэх гэж байна. Мөн тэрбээр Дэлхийн аварга цолтой болсон Монголын гуравдахь тулаанч юм.
Монгол улсын гавъяат тамирчин Нямбаярын Төгсцогт нь 1992 оны 6 сарын 23-нд төрсөн. Улаанбаатар хотын 79-р дунд сургуулийн төгсөгч. Анхны багш нь МУГД Спортын Мастер А,Гантулга юм. 2008 онд Якутын Сахад болсон Азийн Хүүхдийн наадмаас хүрэл медаль зүүж байсан Төгсөө хүү жилийн дараа л Италийн Миланд болсон ДАШТ-д Аваргын төлөө тулалдаж байлаа.
Боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж анх удаа жин өгсөж 51 кг-ийн жинд тоглосон 17 настай хүү дэлхийн рингэн дээр ур чадвараа гайхуулсан нь түүний унаган авьяас, хичээнгүй хөдөлмөрийн үр шим байсан юм. Анхны ДАШТ-дээ Н.Төгсцогт эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбам, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенку, гуравт Ирландын Г.Деклан, хүрэл медалийн төлөө Италийн В.Пикардиг 12:7-гийн ялсан юм. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын М.Алояныг 8:7 буюу ганц онооны илүүгээр ялсан юм. 17 насандаа ДАШТ-ий Алтан медалийн төлөө Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояад алтан медалийн төлөө 18:2-ын харьцаатай ялагдсан билээ.
Лондоны олимпод тэрбээр гайхалтай амжилт үзүүлж аваргын алтан медалийн төлөө Кубын Рамирез Карразанатай 3 үеийн турш хүнд тулаан хийн 17 : 14 -өөр мөнгөн мөнгөн медалийн эзэн болсон юм. Энэ жингийн хүрэл медалиудыг ОХУ-ын Миша Алоян, Ирландын Майкл Конлан нар хүртсэн байдаг. Дашрамд сонирхуулахад М.Алоян Лондоны олимпийн медалиа хураалгахаар болсон бол Риогийн олимпоор М.Конланы үйлдэл шуугиан тарьсаныг бид харсан.
Хамгийн сүүлд \"Инчон 2014\" Азийн наадамд очин Солонгосын тамирчинг гурван үеийн турш зодон ялагдал хүлээсэн билээ. Сонирхогчийн боксоор түүнийг Риогийн наадамд оролцох байх гэж бодож байсан ч тэрбээр мэргэжлийн боксын гол ертөнц болсон АНУ-ыг зорьж мэргэжлийн тамирчин болохоор шулуудсан юм.
№.1 Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа. Тэрбээр Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлсэн.
Тоглолтын хонх цохиод эхний хэдэн хормуудад Н.Төгсцогт өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтод оруулж рингэнд шахан, угсраа цохилтуудыг ээлж дараалан хийсэн юм. Улмаар тоглолтын 50 дахь секундэд баруун гарын цохилт Брэкстоны нүүрэнд бууж, үргэлжлүүлэн хоёр ч удаа гэдсэнд нь угсраа цохилт хийснээр тэмцээн дууссан юм. өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж тэмцээнийг өндөрлүүлэв.
2. Түүний дараагийн тулаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо болсон. Төгсөө энэ удаа Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай нэг их удаад, зууралдаад байх шаардлага байсангүй. Мексикийн боксчин Мануэль Рубалкаваг рингэн дээр хэвтүүлэхэд нэг минут 24 секунд л хангалттай байлаа.
3. Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Артуро Бадило байлаа. Мэргэжлийн рингэнд 7 тоглож 6 ялсан Бадиллог тэрбээр гурван үеийн турш балбаж цаг дуусахаас хэдэн секундын өмнө баруун гарын цохилтоор рингэнд өвдөглүүлэв. 4-р үе эхэлсэнийг зарласан пайз өргөсөн ч өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч татгалзсанаар ээлжил ялалтаа авлаа. / тоглосон хугацаа 6 минут /
4.Калифорни Коста-Меса 2015 12 сар 03
Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрөв дэх тулаанаа мөн л Мексикийн тулаанч Педро Мелотой хийлээ. Тоглолтын II раундад Төгсөөгийн баруун гарын цохилт Мелог 10 тоолуулахад хангалттай байлаа.
Калифорни муж Irvine: Түүний тавдахь өрсөлдөгч нь АНУ-ын Хуан Руйз байлаа. Хуан Руйз эхний дөрвөн үе л тэсэж ялалтаа хүлээн зөвшөөрсөнөөр манай хүн тавдахь ялалтаа авсан юм.
АНУ Миссиссиппи муж Туника хот
Н.Төгсцогт \"Horseshoe Tunica Hotel&Casino”-д \"Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа. Хоёр тамирчны тулаан 10 раундаар товлогдсон байсан юм. Р.Васкес Төгсөөтэй тулалдахаас халшран эхний удаа бултсан ч энэ удаа яаж ч чадсангүй.
Түүний өрсөлдөгч Рафаэль Васкес. 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью-Йоркийн Брүүклинд өссөн. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16-нд ялж, /13-ыг нь нокаутаар ялсан/ хоёр удаа ялагдал хүлээсэн хүчтэй тулаанч байв.
АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын \"Orange Сounty Fair” цогцолбор
Н.Төгсцогт мэргэжлийн боксын долоодахь тулаанаа Мексикийн Г.Меразтай хийлээ. Өмнө нь зургаан тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байсан Н.Төгсцогт энэ удаа ч технекийн илт давуугаар тоглолтоо дуусгасан юм. Нэгдүгээр үед хоёр тулаанч бие биенээ туршиж тоглосон бол удаах үед нь төгсцогт өөрийгөө бүрэн мэдэрч илт давамгай тоглосон юм. Мексикийн боксчин Герман Мераз эхний хоёр үед дажгүй тоглолт үзүүлсэн ч гуравдугаар үед Төгсцогтын цохилтыг хамгаалахаас өөр юу хийж чадахгүй байлаа. Гуравдугаар үед өрсөлдөгчөө хоёр ч удаа тоолуулж илэрхий давамгайлж эхэлсэн Н.Төгсцогт 4,5 дугаар үед довтолж тоглосоор өрсөлдөгчийнхөө хүчийг бүрэн шавхлаа.
Зургаадугаар үеийн хонх цохисон ч Герман Мерезийн дасгалжуулагч татгалзсанаар техникийн нокуатаар манай тамирчин яллаа.
АНУ-ын Алабама /2017.02.25/
Түүний найм дахь тулаан Филиппиний Жон Хеминотой хийсэн тулаан юм. Түүний өрсөлдөгч нь 23 тулаан хийж 15 ялсан нилээн туршлагатай, хүчтэй гартай боксчин байв. Нийт 10 үе тулалдах ёстой тулаанд Н.Төгсцогт өрсөлдөгчөө хэд хэдэн удаа тоолуулсан ч Жон Хемино сэргэлт хурдан авахаас гадна хариу хүчтэй цохилтуудыг ч хийсээр байлаа. Хамгийн сүүлийн 10 дахь үе дээр \"Хаан\" түүнийг дутуу гаргахаар шуургалсан довтолгоонуудыг хийж Хемино хариу үйлдэл үзүүлж чадаагүй ч тэсч зогссоор байсан ч шүүгч тулааныг зогсоохоос өөр арга байсангүй. \"Хаан\" итгэл төгс найм дахь ялалтаа авлаа.
Нямбаярын Төгсцогт Филиппиний тулаанч Хармонито Дела Торретэй 9 дэх тулаанаа хийсэн юм. Түүний өрсөлдөгч энэ удаа нилээн хүчтэй өрсөлдөөн үзүүлж шүүгчийн саналаар 3:0 харьцаагаар буюу оноогоор өрсөлдөгчөө яллаа. KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.
Тэрбээр 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын \"Beau Rivage Resort &Casino\"-д хийсэн. Түүний ээлжит өрсөлдөгч нь Колумбын боксын Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпийн наадамд оролцож байсан тамирчин.
Тэрбээр 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, 3 ялагдсан бөгөөд WBO, WBC холбооны аваргын бүсийг зүүж байсан удаатай аж. Тодруулбал, 2014 онд Эскандон WBO-н хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.
Тулаан 10 раунд үргэлжлэх ёстой байсан бөгөөд эхний раундаас Н.Төгсцогт хурд, хөлийн ажиллагаа илүү сайн байж илүүрхэж эхэлсэн юм. Эхний раундын төгсгөлд манай тамирчин нокаутанд орж, тоолуулсан. Гэхдээ Колумбын \"Дайчин\"-ы цохилт гэхээсээ Төгсөөгийн хөл хальтирч унасан нь ч гэж яригдаж байгаа юм. Гэвч рингийн шүүгч нокаут гэж үзсэн байна.
2-р раундад \"KingTug\" өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж олгосонгүй. Манай тамирчны баруун гарын цохилтууд маш оновчтой болж, Эскандоныг энэ раундад хоёр ч удаа унагаж, тоолуулсан юм. Гуравдугаар раунд эхлээд нэг минут өнгөрч байхад Н.Төгсцогт өрсөлдөгчөө дахин хоёр нокаутанд оруулж тоолуулж, тав дахь удаагаа Колумб тулаанчийг унагаахдаа баруун гарын шулуун цохилтоор нокаутаар ялсан байна. Ийнхүү мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа Н.Төгсцөгт авлаа.
11. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт шинэ он гараад удаагүй байхад /2019.01.27/ Нью-Йорк хотын Бруклины \"Barclays Center\"-т Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн IBO холбооны дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдлаа. 12 үе тулалдсан гавьяат тамирчин Н.Төгсцогт гурван шүүгчээс 114-113, 115-112, 116-111 гэсэн үнэлгээг авч 3-0 гэсэн үзүүлэлтэйгээр ялалт байгуулж аварга боллоо. Ингэснээр тэрбээр Дэлхийн аварга цолтой болсон Монголын гуравдахь тулаанч боллоо
Өөрийн шүтээн болсон Мэнни Пакьяогийн хүрсэн Агуу их амжилтанд хүрээрэй. \"Кинг\" TUG.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд