Нүүр / Спорт / Монголын дугуйчид түүхэн амжилттай 60 жилийн ойгоо угтаж байна

Спорт

  • 0
  • 794

Монголын дугуйчид түүхэн амжилттай 60 жилийн ойгоо угтаж байна

Монголын дугуйчид түүхэн амжилттай 60 жилийн ойгоо угтаж байна

\"\" 
Монголын дугуйчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилттайгаар 60 жилийнхээ ойг угтаж байна.
Анх 1959 оны есдүгээр сард байгуулагдаж, анхны эмблем, тамга тэмдгээ гардан авч, улмаар 1960 оны долдугаар сард дэлхийн унадаг дугуйчдын холбоонд элссэн түүхтэй ажээ. Энэхүү байгууллага нь өдгөө 42 баг, клубийн улсын зэрэг цолтой нийт 350 гаруй тамирчинтай, Ази, Европ тив дэлхийн уралдаан тэмцээнээс нийт 600 орчим алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан байна. 
Монгол Улсад дугуйн спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү хэлэхдээ \"Олон улсад үзүүлсэн амжилтаараа ТОП 6-д багтах болсон Монголын ууган спортын энэ төрлийг цаашид улам хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хүн амын эрүүл мэнд, биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын дугуйн холбоо 2017-2020 оны бодлого, зорилт тавьж ажиллалаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дугуйн спортыг хөгжүүлэх хүрээнд дотоодын чанартай нийт 50 орчим уралдаан зохион байгуулж, гадаадын 20 гаруй тэмцээнд тамирчдаа оролцуулсан. Манай тамирчид дугуйн спортын төрөлд амжилт гаргасаар байна. Хамгийн чухал нь ханан тойргийн уралдааны төрлийн спортын цогцолбор, Туул гол дагасан зам барих зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлагатай, үүнд бид анхаарч байна. Мөн материаллаг баазыг нь хангаж, мэргэжлийн шигшээ баг бүрдүүлэх нь бидний чухал зорилгын нэг юм” гэлээ.
Монголын дугуйн холбооноос байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Дугуйн парад зэргийг улсын хэмжээнд зохион байгуулснаар сонирхогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг мөн онцлов. Монголын дугуйчид 1964, 1980, 1992, 1996 олимпод оролцож байсан амжилтыг түүчээлж цаашид олимпын наадамд оролцох эрх авахын төлөө тамирчдаа дэмжин, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангаж ажиллах нь МДХ-ны зорилт юм.
Тус холбооноос сүүлийн хоёр жилд олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцож буй тамирчдаа дэмжин ажилласны үр дүнд багагүй амжилтууд гарсан байна. Тухайлбал, 2018 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний Засмал замын дугуйн Under-23 ангиллын бөөн гараат уралдаанаас ОУХМ С.Жамбалжамц, Track дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын төрлөөс ОУХМ Б.Тэгшбаяр нар хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын түүхэнд анхдагч болон бичигджээ.
Мөн ОУХМ Т.Пүрэвдорж Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхны наадмын 60, 70 насны ангиллын тэмцээний хошой алтан медаль, ОУХМ С.Түмэндэмбэрэл, ОУХМ Х.Пүрэвсүрэн нар Засмал замын дугуйн 2018 оны Мастеруудын Азийн АШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн нь салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм.
Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр \"Миний хувьд дугуйн спортоор 2013 оноос хойш Олон улсын хэмжээний мастер С.Төмөрхуяг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж ирсэн. Анх 2016 онд Швейцар улсад зохиогдож байсан Дугуйн тойрог замын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бөөн гараат төрөлд амжилттай оролцож Залуучуудын дэлхийн аварга болж байсан. Энэ жилийн тухайд гэвэл 2019 онд Индонез улсын Жакарта хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. Үүнээс гадна БНХАУ болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцож эхний гурван байрт орж амжилттай оролцсон байгаа. Цаашид дугуйн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө илүү сайн хичээх болно. Залуусыг энэ спортоор хичээллээсэй гэж хүсч байна” гэлээ.
Монголын дугуйн холбооны түүхт 60 жилийн ойд дугуйн спортын эхлэлийг тавьсан, дэлхийн хэмжээний уралдаанд эх орныхоо нэрийг анхлан дуудуулсан гавъяат дугуйчин Цэвгээгийн Даржаагаас эхлээд үе үеийн тамирчид, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд