Нүүр / Спорт / Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал болов

Спорт

  • 0
  • 723

Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал болов

Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал болов

\"\" 
Өчигдөр буюу баасан гарагт /2019.03.29/ Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурал \"Чингис” зочид буудлын \"Өргөө” хурлын танхимд зохион байгуулж, хурлаар олон асуудал хэлэлцэн батлав.
Энэхүү хурлаар МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батласан юм. МҮОХ-ны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэв.
Мөн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхээр танилцуулж батлав. Энэхүү хурлаар 2018 оны үйл ажиллагааны товч мэдээлэл хийсэн юм.Тодруулбал, 2018 онд Монголын баг тамирчид олимпын наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, олимпийн аварга төрсний 10 жилийн түүхэн ой тохиосон онцлох жил байсан билээ. Өнгөрсөн онд МҮОХ-ноос Олимпийн боловсрол, сургалт сурталчилгааг онцолж, эрчимтэй хөгжүүлэхийг зорин ажиллажээ. Мөн 2018 онд удирдлага-зохион байгуулалт, олимпийн боловсрол, сургалт сурталчилгаа, спорт холбоодын хамтын ажиллагаа, гадаад харилцаа, наадмууд болон ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд гэсэн 6 үндсэн чиглэлийн хүрээнд 60 ажил төлөвлөснөөс 58-ийг нь буюу 96,6 хувийг нь бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.Өнгөрсөн 2018 онд \"Пёнчан-2018\" өвлийн XXIII олимпын наадам, \"Жакарта-Палембан - 2018\" Азийн XVIII наадам, \"Буэнос-Айрес -2018\" Залуучуудын III олимпын наадам зэрэг олон улсын томоохон наадмууд хуваарийн дагуу болж, МҮОХ-ноос баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцов. МҮОХ нь гишүүн спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, арга зүйн зөвлөмжөөр хангахыг эрхэмлэж, ОУОХ-ны хөтөлбөрийн дагуу олон улсын дасгалжуулагчийн курсийг чөлөөт бөх, байт харваа, буудлага, гандбол, рагбигийн холбоодтой хамтран зохион байгуулсан байна.
Өсвөр үеийнхэнд олимпын соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, үүгээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд МҮОХ болон Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-аас хамтран \"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил\" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлаж, 350 гаруй сургууль хамрагдсан байна.Энэхүү хурлаар МҮОХ-ны Маркетинг хариуцсан нарийн бичиг А.Ундрал 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг танилцуулж, гишүүд хэлэлцэн батласан байна. МҮОХ нь 2019 онд удирдлага зохион байгуулалт, олимпийн боловсрол, спорт холбоод, гадаад харилцаа, наадмууд, ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, санхүү аж ахуйн 7 үндсэн чиглэлийн 40 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлөөс мэдээлэл танилцууллаа. Тодруулбал, Хянан шалгах зөвлөлийн дарга Ж.Баянцагаан, нарийн бичгийн дарга Б.Баттүшиг нар МҮОХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн хяналтыг хийсэн мэдээлэл, зөвлөмжүүдийг танилцуулав.
Мөн энэ хурлаар МҮОХ-ны Дүрмийн 5.1.1, 5.1.2-р заалтыг үндэслэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэхийг гишүүд дэмжин баталлаа. Ийнхүү бүх гишүүдийн хурлаар шинээр 2 холбоо элсэж, Монголын үндэсний олимпийн хороонд нийт 75 холбоод гишүүнчлэлтэй болсон байна.МҮОХ-ны зарим гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгосон юм. Мөн шинээр хүмүүсийг гишүүнээр батлан элсүүлсэн юм. Тодруулбал, Э.Нандинзүрх /Монголын  боулингийн холбоо/, З.Энхболд /Монголын теннисний холбоо/, Ж.Батжаргал - /Монголын теннисний холбоо/, А.Ундраа /Монголын Даамын холбоо/, Ц.Цэвэрбал, Б.Дамба, С.Тулга /гурвуулаа Монголын сагсан бөмбөгийн холбоо/, Г.Батсайхан, Ж.Оджаргал /хоёулаа Монголын Усан спорт сонирхогчдын холбоо/, Б.Онон, Н.Эрдэнэбаатар /хоёулаа Монголын Таэквондогийн холбоо/, Б.Солонго /Монголын Бадминтон сонирхогчдын холбоо/,    Ш.Батбаяр, Д.Цогтбаатар / хоёулаа Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбоо/, Б.Буянтогтох /Говь-Сүмбэр аймгийн \"Антверпин\" олимпийн зөвлөл/,  Д.Мөнхбаяр /Налайх дүүргийн \"Лиллихаммер\" олимпийн зөвлөл/, М.Сарантуяа /Монголын Кэндогийн холбоо/ нар гишүүнээр элслээ.
\"\"\"\"\"\"\"\"\"\"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд